CGTN мэдээ
Ши Жиньпин Гүйжөү мужид ажиллаж байна

Гуравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Ши Жиньпин дарга Гүйжөү мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Шү Линь, засаг дарга Ли Бинжүнь нарын хамт Чянь Дүн Наний Мяо, Дун үндэстний өөртөө засах жөү, Гүй-ян зэрэг газарт очиж, ажил байдалтай танилцжээ.
Ши Жиньпин онцлохдоо, үндэстний цөөнхийн соёл бол Хятадын соёлын салшгүй хэсэг юм. Тосгон, орон сууц, өвөрмөц барилга байгууламжийн өнгө түрэхийг хамгаалж, биет бус соёлын өвийг өвлөн үлдээхээс гадна, бүтээлч өөрчлөлт, шинэлэг хөгжлийг ахиулж, үндэстний онцлог шинжийг улам тод тусгаж, тасралтгүй шинэ гэрэл гялбаа цацруулах ёстой гэжээ.
Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, өндөр чанартай хөгжил бол Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн зайлшгүй шаардлага. Гүйжөү муж бодит эдийн засгийг үндэс суурь болгож, инновацид суурилсан хөгжлийг бэхжүүлж, дижитал эдийн засаг, шинэ эрчим хүч зэрэг салбарыг бэхжүүлэн сайжруулах ёстой. Чанарыг үр дүнтэй сайжруулж, тоо хэмжээг боломжийн өсөлтөд хүргэхийн тулд тууштай, тэвчээртэй байх ёстой. Мөн экологийн орчноо хамгаалж, экологийн давуу талыг хөгжлийн давуу тал болгон өөрчлөхийг хичээх хэрэгтэй гэжээ.
