Бидэнтэй нэгд

Нийгэм

Шүүхийн хараат бус байдлыг хангахгүй бол цааш явахгүй

Нийтэлсэн

Шүүхийн тухай хуулийг 2021 онд шинэчлэн найруулсан. Үүнээс хойш улс төрийн болон эрүүгийн олон хэрэг шийдвэрлэсэн процесс явагдлаа.

Тухайн үед Шүүхийн тухай хуулийг баталснаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг “амилуулах”, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах зорилго нэг шат ахилаа гэж үзсэн. Жишээлбэл, эрх мэдэл бүхий улстөрчид “Шударга бусын хонгил” гэгч нуран уналаа гэх зэргээр тайлбарлаж байсан.

Шуудхан бүгдийг үгүйсгээд яах вэ. Шүүхийн тухай хуулийг шинэчилж найруулснаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэх, шүүгчийн хараат бус байдал болон хариуцлагатай холбоотой асуудлыг зохистой шийдэх шаардлага байсан уу гэвэл байсан. Мөн иргэдийг эрүүдэн шүүх, хууль бусаар яллахаас сэргийлэх, шүүх эрх мэдэлд хэн нэгэн нөлөөлөх, эрх мэдэл тогтоохоос сэргийлж, хяналтыг тогтоох зэрэг сайн зүйлс байсан уу гэвэл байсан. Гэхдээ амьдралын хөрсөн дээр энэ сайн жишгүүд бууж байна уу гэвэл учир дутагдалтай. Үүнээс хойш манай улс дэлхийн өрсөлдөх чадварын индексийн хүрээнд хийгддэг шүүхийн хараат бус байдлын үнэлгээгээр тийм ч сайн биш байгаа нь эргэлзэхэд хүргэж байна. Өнгөрсөн оны үзүүлэлтээр 140 гаруй орноос 120-д жагсаж байгаа нь үүнийг гэрчилнэ байх. Олон хууль дүрэм ярихаасаа илүү бодит жишээ аваад үзье. Чимээ нь ч холдоогүй байгаа нүүрсний, Хөгжлийн банкны, авлигын гэх мэт хэд хэдэн хэрэгт нэр бүхий улстөрчид, эрх мэдэлтэнд холбогдох хэргийг шүүсэн байдлыг харсан ч иргэд олон нийт итгэл төрөхгүй байна. Маш олон зуун холбогдогчтой хэрэг гэж гаргаж ирсэн. Нөгөө талдаа шүүх ёстой улстөрчөө /гэмтнээ/ шүүж байна уу, үгүй юу гэдгээс өнөөх “Шударга бусын хонгил” нуран унаж уу, үгүй юу гэдгийг ч дүгнэх шаардлагатай.

Миний ойлгож байгаагаар ихээхэн мөнгөн дүнтэй эсвэл улс төрийн том ашиг сонирхлыг хөндсөн маргааныг шийдэхэд зөвхөн хууль, нотлох баримтаар биш, улс төрийн эрх мэдэл болон ихээхэн мөнгөөр шийддэг улс төр бизнесийн бүлэглэл байгааг “Шударга бусын хонгил” гэж нэрлэж байна уу гэж ойлгодог. Үнэхээр ийм эрсдэл байгаа юу гэвэл бодитой байгаа. Зарим тодорхой хэргийг шийдэж байгаа байдал, тэр шийдвэр гаргаж байгаа цаг үе, үйл явдал зэргээс хардах хүмүүс байна. Үүнээс гадна олон улсын судалгаанаас иймэрхүү дүр зураг ч харагддаг.

Нэгэн жишээ хэлэхэд, нүүрсний гэх хэргээр ял авсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарын хэргийг шүүсэн процесс, Хөгжлийн банктай холбогдох УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэгийн хэргийг шүүн тасалсан зэрэг улс төрийн үйл явц зэргийг хараад судлаачид нэг зүйл хэлэх байх. Үүнээс гадна цөөнгүй улстөрчид мөрдөн шалгах, хянах, шүүх шатанд шалгагдаж байна. Жишээ нь, 2022 онд нүүрсний хулгайчийг зарлаж, хариуцлага тооцно гээд Монгол Улс даяар зарласан. Хоёр жил болоход юу болов гэдгийг ч анхаарах хэрэгтэй. Нүүрсний хэрэгт нэр нь зарлагдсан зарим улстөрч “Би УИХ-д нэр дэвшихгүй” хэмээн мэдээлэл хийж, төдхөн хэрэг нь хэрэгсэхгүй болсон гээд мэдээлэл ч хийж байна. Зарим нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлчихээд гадаадад явна. Юуны өмнө нэг зүйл бий. Энэ хүмүүсийн нэрийг орон даяар зарлах хэрэг байсан уу. Нэгдүгээрт, хувь хүний нэр хүнд, хоёрдугаарт, сонсгол гэх зүйлийг орон даяар нээлттэй хийх шаардлага байна уу. Тухайн нэр холбогдсон хүн сэтэрхий тэвнэ ч аваагүй байж болно. Энэ нь нэг талаасаа хүний эрх зөрчиж байгаа хэрэг. Нөгөө талаасаа улс төрийн зорилготой кампанит ажил шиг харагдаж байна. Уг нь цагдаа, тагнуул нь мөрдөн шалгаж, прокурор нь хянаад, шүүх нь хэрэг хийсэн бол яллаад хэрэг хийгээгүй бол хэрэгсэхгүй болгодог хууль ёсны ажиллагаатай. Гэтэл яагаад үүнийг нийгмийн анхааралд заавал оруулах эрмэлзлэл байна вэ гэдэг нь өнөөх улстөрчдийн хараат шүүх, хүчний байгууллага хэвээрээ ажиллаж байна гэх хардлага төрүүлж байгаа юм. Ийм үйл явдал өрнөж байгаа учраас “Шударга бусын хонгил” гэдэг нь нураагүй байна гэсэн үг. Шүүх нь хараатаар ажиллаж байна. Шүүхийн тухай хуулиар өөрчлөлт гараагүй байна. Авлига нь байгааг харуулж байна.

Шүүхийг хараат бус байлгахын тулд улс төрөөс хол байлгах хэрэгтэй гэдэг. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 36.7-д “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэж заасан байхад хараат бус байж чадах уу гэдэг асуудал бий.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн институтийг тойрч хэт их эрх мэдэл төвлөрсөн нь түүний зүгээс тодорхой хэрэг, маргааны хувь заяанд шууд нөлөөлөх байдлыг үүсгэдэг худал биш. Улс төрийн тодорхой зорилго ч агуулагдаж байдгийг нуух хэрэггүй. Ерөнхийлөгчийн хууль санаачлах, хориг тавих, ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчдийг томилох, Дээд шүүхийн санал болгосноор Ерөнхий шүүгчийг нь томилох зэрэг үндсэн бүрэн эрхийг Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон. Үүнээс гадуур Үндсэн хуульд үндсэн бүрэн эрх болгож зааж өгөөгүй маш олон үндсэн гэж хэлж болохоор бүрэн эрхийг хуулиар 30 жилийн турш нэмэж ирсэн. Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхэд хамаарахгүй маш олон ийм бүрэн эрхийг хэтрүүлж өгснөөс болж Ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл төвлөрч төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл алдагдахад хүрсэн.

Улс төр, хууль судлаачдын үзэж байгаагаар бол 2005 оноос хойш Ерөнхийлөгч Үндсэн хууль болон бусад дагалдах хуулиар олгосон хэт их эрх мэдлээ нам, улс төрийн зорилгоор ашиглаж ирсэн гэдгийг онцолсон. Судлаачдын тэмдэглэсэн он цагаар нь хөөхөөр Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөс эхлээд Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх хүртэл хэлэх гээд байгаа хэрэг. Үүнээс улбаалан ганцхан жишээ дурдахад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Намайг шүүх буруутгасан, хэлмэгдүүлсэн” гэж хэзээ ч ярьж байгаагүй. Намайг “Ц.Элбэгдорж хэлмэгдүүлсэн. Намайг улс төрөөс зайлуулах сонирхол байсан” гэж удаа дараа ярьдгийг та санах байх.

Тэгэхээр энэ нь зөвхөн 2005 оноос хойш хамаатуулж ярих гээд байгаа хэрэг биш. Ерөнхийлөгчийн хэт их эрх мэдэл нь 1993 оноос хойш 30 гаруй жил үргэлжилж байна. Дурдвал шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх, Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, 2002 оноос хойш шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэгтэй Шүүхийн сахилгын хороог томилох, 2006 онд АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх, 2012 оноос шүүгчдийг томилоод зогсохгүй тэдгээрийг хуульчдаас шилж олох чиг үүрэгтэй ШЕЗ-ийг томилох, 2019 оноос ҮАБЗ-өөс зөвлөмж гарвал ямар ч үндэслэл дурдахгүйгээр шүүгчийг хугацаагүй түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулах, УЕП, түүний орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг дуусгавар болгодог болсон. Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхэд хамаарахгүй маш олон ийм бүрэн эрхийг хэтрүүлж өгснөөс болж Ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл төвлөрч төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл алдагдахад хүрсэн. Энэ нөхцөлд олон нийтийн хардаж хэлээд байгаа шиг тодорхой хэрэг, маргаанд Ерөнхийлөгчийн институцийн зүгээс зүй бусаар нөлөөлөх бодитой эрсдэл бий.

Эрх мэдэл ингэж хэт төвлөрсөн байгаа нь “Шударга бусын хонгил” гэх эрсдэлийг үүсгэж, Үндсэн хууль зөрчдөг болсон. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 1992 оны Үндсэн хуульд заасан 33.4-ийн анхны үзэл баримтлалыг тодотгож “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж заасан нь хонгилыг нураах гол түлхүүрүүдийн нэг. Иймээс, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, чөлөөлөх, огцруулах, Улсын дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, түдгэлзүүлэх, огцруулах, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг санал болгох, томилох зэрэг Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгоогүй бүрэн эрхийг Ерөнхийлөгчид эдлүүлэхээр хуульчлахаас татгалзах хэрэгтэй. Уг нь Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ийм санал тусгагдаад явж байсан ч түүнийг нь авч хаяад баталчихсан.

Дэлхийн бусад оронд тангарагтны шүүх гэж зүйл байдаг. Тэр нь ихээхэн шударга зарчмаар явдаг тухай их ярьдаг. Энэ нь манайд хэрэгжих, манай хөрсөнд тохирох уу. Тангарагтны шүүх гэж ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар хэлбэрийн бүтэц байна вэ гэхээр бас л сонирхол татна. Англи-Саксоны улс орнуудад шүүхийн шийдвэр гарахад шүүгчээс гадна тангарагтны шүүгч нарын оролцоо их. Тэгэхээр Шинэ Өмнөд Уэльсийн тангарагтны шүүхээс жишээ татъя. Тангарагтны шүүгч нар гол төлөв эрүүгийн хүнд гэмт хэргийг шийдвэрлэхэд оролцдог. Хэрэгт холбогдсон этгээдийн хүсэлтийн дагуу шүүгч болон тангарагтны шүүхийн үйл ажиллагаа эхэлдэг гэж хэлж болно. Тангарагтны шүүх нь эрүүгийн хэрэг дээр гол төлөв  насанд хүрсэн 12 хүнээс бүрдэнэ. Тангарагтны шүүгч оролцож байгаа тохиолдолд хэрэг шийдвэрлэх процесс, зохион байгуулалтыг шүүгч хуулийн хүрээнд удирдан зохион байгуулна. Талуудын гаргасан нотлох баримтуудыг үнэлэхдээ шүүгч тангарагтны шүүгч нарын шийдвэрлэх хэсгийг тодорхой зааж өгдөг.

Гэм буруутай этгээдэд ял оноохдоо гэмт хэргийн тодорхой бүрэлдэхүүн, элемэнтүүдийг ямарч эргэлзээ мадаггүйгээр нотлох ёстой. Энэ хүрээнд шүүгч болон тангарагтны шүүгч нарын хамтын ажиллагаа маш чухал. Тангарагтны шүүгч нарын үндсэн үүрэг бол хэргийн үйл баримтуудыг үнэлэх. Тухайлбал, нотлогдсон гэх үйл баримтууд үнэн эсэх, шүүгчийн хэлж буй зүйлс үйл баримтаар эргэлзээ мадаггүй нотлогдсон эсэх гэх мэт…

Тангарагтны шүүгч нар шүүхээс тусдаа, нууцаар хуралдаж нэгдсэн шийдвэр гаргана. Тангарагтны шүүх хурал дор хаяж найман цаг үргэлжилж 12 шүүгчээс 10 шүүгч нь, 11 шүүгч оролцсон тохиолдолд 10 шүүгч нь санал нэгдсэн тохиолдолд эцсийн шийдвэр гарсан гэж үздэг. Мөн зарим тохиолдолд Тангарагтны шүүгч нар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын болон шүүгчийн шийдвэрийн дагуу оролцох тохиолдол цөөнгүй байна. Тангарагтны шүүх шийдвэр гаргасан тохиолдолд шүүгч нарын үндсэн ажил бол холбогдогч гэм буруутай этгээдүүдэд тохирсон, ял шийтгэл оногдуулах явдал болно. Манайд бол Иргэдийн төлөөлөл гэж байдаг.

Одоо бид ямар аргаар, ямар тогтолцоогоор шүүхийг хараат бус, шударга болгох юм гэхээр Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасан нь шүүх эрх мэдлийн мөн чанар, гол онцлог, шударга ёс, шүүгчийн статусын амин сүнсийг илэрхийлсэн Үндсэн хуулийн зарчим бөгөөд шинэ үзэл баримтлалын цөм нь мөн” гээд заачихсан байна. Бид Үндсэн хуулиа өөрчлөөд, Шүүхийн тухай хуулиа шинэчлээд яагаад ч нэмэргүй гэдгээ бодитоор харлаа. Тэгэхээр шүүхийг хараат бус, шударга байлгана гэвэл улс төрөөс ангид байлгах. Төрийн гурван интитуциэс ч илүү эрх мэдэлтэй тогтолцоо руу шилжүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

Өөрөөр хэлбэл, төрөө өөрсдөө байгуулдаг иргэдээс шүүгчээ сонгодог байя. Одоогийн мөрдөж байгаа хуулинд “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэж заасан байна. Үүнийг “Бүх ард түмний дундаас зургаан жилийн хугацаатай нэг удаа” гээд сонгодог байх зарчим юм. Ингээд ард түмэн Ерөнхий шүүгчээ томилчихлоо. Ард түмнээс сонгогдсон шүүгч баг бүрэлдэхүүнээ ард түмний хараа хяналттай, тодорхой иргэдийн төлөөлөл дор томилдог байвал хараат бусын тухай ярьж болох юм. Аймаг орон нутгийн шүүгчийг ч орон нутгийн иргэдийн санал асуулгаар томилох нь зөв. Ард түмнээс сонгогдсон шүүгчид ямар улстөрч нөлөөлөх юм. Өнөөдөр “Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л бий” хэмээн ярьдаг ч толгой дээр нь улстөрчид л байна. Шүүхийн хараат бус байдлыг хангахгүй бол цааш явахгүй гэдгийг сүүлийн 30 жилд тодорхой харууллаа шүү дээ.

Нийгэм17 цаг өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм17 цаг өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг17 цаг өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент18 цаг өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр18 цаг өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм18 цаг өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр18 цаг өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр18 цаг өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

Энтертайнмент5 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий5 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол5 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

CGTN мэдээ5 өдөр өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ6 өдөр өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр6 өдөр өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн