CGTN мэдээ
“Хятадын хоёр чуулган ба Хятад, Монголын харилцаа” хэлэлцүүлэг болов

Хэлэлцүүлэгт олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү, ХИС-ын профессор, шинжлэх улааны доктор Д.Уламбаяр, Хятад судлаач, доктор Х.Баатархүү, Хятад судлаач Ч.Сумьяа нар оролцжээ.
Д.Баярхүү хэлэхдээ, Бүх Хятадын хоёр чуулган бол Хятадын онцлогтой социалист улс төрийн тогтолцооны чухал хэсэг юм. Хоёр чуулган нь Хятад улсын хөгжлийн чухал шаардлагатай нийгэм эдийн засгийн чухал асуудлаар ярилцаж, том том зорилтуудаа дэвшүүлж, таван жилийн төлөвлөгөөнийхөө явцыг хэлэлцдэг байгаа юм гэжээ.
Х.Баатархүү хэлэхдээ, Энэ жилийн Бүх Хятадын хоёр чуулганы үеэр нэлээд олон шинэ түлхүүр үгнүүд гарсан. Цагаан зээрийн аж ахуйн нэгж, биечилсэн оюун ухаан, 6G гэх мэт орчин үеийн хөгжлийн чиг хандлага бүхий түлхүүр үгнүүд гарлаа. Үүнээс үзэхэд өндөр чанартай хөгжил гэдэг бол Хятадын ирээдүйн хөгжлийн чухал философи болж байна гэлээ.
Д.Уламбаяр Хятад, Монгол хоёр орны харилцааны талаар хэлэхдээ, хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл улам гүнзгийрч байна. 2-р сард Монгол улсын ерөнхий сайд, УИХ-ын дарга нар БНХАУ-нд айлчиллаа. Хоёр орон хоёр талт худалдаагаа 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж ажиллаж байгаа. Үүний дагуу бид боомтын шинэчлэлээ хийж, холболтоо сайжруулах юм бол Хятадын асар том зах зээлийг бид ашиглах боломжтой байгаа юм гэлээ.
2025 оны Хятадын хоёр чуулган 3-р сарын 5-11-ний өдрүүдэд Бээжин хотноо амжилттай зохиогдов. Хоёр чуулганы дараа ХТРТ олон улсад “Хятадын хөгжил, Дэлхийн боломж” нэртэй хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм.
