CGTN мэдээ

Египетийн ерөнхийлөгч асан Исам Шарифтэй хийсэн ярилцлага

Нийтэлсэн

Исам Шариф нь зам харилцааны инженерийн мэрэгжилтэн бөгөөд уг салбарын талаар нийт 100 гаруй холбогдох судалгааны өгүүлэл нийтэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, зам тээвэр болон хөгжил нь зоосны хоёр тал юм, алтны уурхай эзэмшсэнээр бодоход хэрэв олборлон ашиглахгүй юм бол үнэ цэнийг нь харуулж чадахгүй. Иймд зам тээвэр бол нэмүү өртөг төрүүлдэг салбар. Зам харилцааны систем нь эдийн засгийн хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ.

“Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын талаар Исам Шариф хэлэхдээ, олон улсын хамгийн том хамтын ажиллагааны индэр болсон “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулахаар дамжин бид эдийн засаг соёлын ашиг шим хүртсэн гэжээ.

Ярилцлагын үед тэрээр Ши Жиньпин даргын төр улсаа засах тухай номын араб хэлний хэвлэлийн Египет дэх нээлтийн ёслолд оролцсон тухай дурсамжаасаа хуваалцан, Ши Жиньпин дарга төр улсдаа үнэнч, улс төрийн ой ухаан бүрдсэн удирдагч хэмээн үнэлж байлаа.

Исам Шариф хэлэхдээ, Хятад улсын хөгжлийн туршлага нь дэлхий дахинд чухал ач холбогдолтой гэжээ.

Exit mobile version