Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Ц.Цолмон: Монголчууд бид аюулгүй байдлаа хамгаалж чаддаг байх ёстой

Нийтэлсэн

Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Онц бөгөөд бүрэн эрхт элчин, МҮИС-ийн ректор, Эдийн засгийн ухааны доктор, профессор Ц.Цолмонтой уулзаж ярилцлаа.

Тэрбээр 1987-1990 онд Гадаад явдлын яаманд хэлтсийн орлогч дарга, 1990-1992 онд Хөдөлмөрийн сайд, 1992-1994 онд ЮНЕСКО-ийн Үндэсний комисст Ерөнхий нарийн бичгийн дарга,1996-2000 онд Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, 2014-2016 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан юм. Мөн УИХ-ын 2012 оны зургаа дахь удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдож, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байв.

-Аугаа их Эх орны дайны болон чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож эхний үйл ажиллагаанууд болж байна. Та нэг үе ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан. Тухайн цаг үед хоёр орны харилцаанд ямар онцлох гол үйл явдлууд болж байсан бэ?

-Би 1996-2000 онд Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар томилогдн ажиллаж байсан. Тэр үед ОХУ-ын дээд түвшний удирдлагууд солигдож байсан онцлог үе тохиосон юм.

Б.Ельцин Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ өндөрлүүлж, В.Путин Ерөнхийлөгч болж байлаа. Тухайн үед СССР буюу Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс /ЗСБНХУ/ задраад удаагүй, социалист байсан орнууд хаа сайгүй ардчилал, зах зээлд шилжсэн, нийгэм солигдож учраа олох гэж бужигнасан цаг таарсан. Түүнээс болж ОХУ, Монгол Улс ч бие биеэ анзааралгүй өнгөрөөсөн хэсэг зурвас үе тохиож байсан юм.

Миний Элчин сайдаар ажиллаж байсан үе бол энэ бужигнасан байдал аажмаар тогтворжиж хоёр орны харилцаанд тодорхой ахиц дэвшил гарч эхэлсэн цаг юм. Гол үр дүн бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2000 онд анх удаа Монгол Улсад айлчилсан. Социализмын үед Л.И.Брежнев Монголд айлчилснаас хойш олон жилийн дараа хойд хөршийн Төрийн тэргүүн Монголд айлчилсан нь тэр юм.

Бидний хувьд эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагаагаа сэргээх чиглэлээр ажиллаж байсан. Бас өөр нэг чиглэл бол ОХУ-ын бүс нутгууд, ялангуяа Монголтой хил залгаа бүс нутгуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар ажиллаж байв. Хуучин цагт бүх зүйл төвлөрсөн, аливаа асуудал Москвагаар дамждаг байсан бол хаа хаанаа систем солигдсон учраас хоёр талын бүс нутаг, аймаг, мужууд хоорондоо шууд харилцдаг болох зэрэг хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүд бий болсон. Ерөнхийлөгчийн тэтгэлгээр цөөхөн оюутан сурдаг байсан нь нэмэгдсэн зэргээр салбар бүрд ахиц дэвшил гарсан.

-Таныг Батлан хамгаалахын сайд байхад Монголын зэвсэгт хүчний төлөөлөл анх удаа Улаан талбайд ялалтын парадад жагссан шүү дээ?

-Ялалтын баяртай холбогдуулж хэлэхэд намайг 2015 онд Батлан хамгаалахын сайд байхад Монгол Улсын Ерөнхийлөгч болон манай Зэвсэгт хүчний төлөөлөл Ялалтын 70 жилийн ойн баярт оролцож байлаа. Манай дайчид анх удаа Улаан талбайд болсон ёслолын парадад оролцож жагссан. Учир нь эх орны дайны ялалтыг манай хоёр орны ард түмний хамтын ялалт гэж үздэг. Монголын ард түмэн уг дайнд шууд цэрэг зэвсгээр оролцоогүй ч гэсэн Зөвлөлтийн талд байгаа бүх зүйлээрээ тусалсан. ЗХУ дайнд ялснаар Монголын тусгаар тогтнол илүү баталгаажиж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ утгаараа бидний хамтын ялалт гэж үздэг.

 

 

Манай хоёр орны хооронд 1936 онд байгуулсан Харилцан туслалцах гэрээгээр бие биеэ хамгаалах, холбоотны зарчмаар ажиллах гэрээтэй байсан. Тэр дагуу дэлхийн хоёрдугаар дайны туршид бид харилцан туслалцаж ирсэн. Улс төрийн бодлогын хувьд ч манай улсын тэр үеийн удирдагчид ЗХУ дайнд ялна гэсэн итгэл үнэмшилтэй, ялбал бид өөрийн улсынхаа аюулгүй байдал, тусгаар тогтнолыг олон улсын тавцанд баталгаажуулна гэдгийг ойлгосон байсан. Тиймдээ ч тууштай хамтарч ажиллаж, хамтын ялалт болгосон. 1945 оны чөлөөлөх дайнд ч Зөвлөлт, Монголын цэрэг хамтран оролцож ялалт байгуулсан.

-Сүүлийн үед Монгол Улс, ОХУ-ын өмнөх харилцаанд эргэлзсэн, өөчилж гоочилсон хандлага цухалзах болсон. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Өнгөрсөн түүхийг хэн ч баллуурдаж чадахгүй. Сүүлийн үед Орос, Монголын харилцаанд эргэлзэх, ялангуяа Украинд цэргийн ажиллагаа эхэлснээс хойш гаднын нөлөө ч байдаг байх, ардчилсан орон юм чинь дотроо ч янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байдаг зэрэг нөхцөлөөс болоод олон янзын үзэл баримтлал бий болсон. Бид хойд хөршөө ах нар болгох ч хэрэггүй, дайсан болгох ч хэрэггүй. Монголын нэг онцлог бол ОХУ, БНХАУ гэсэн дэлхийн хамгийн томд орох хоёр гүрний дунд байдаг. Аль ч хөрштэйгээ хэзээд найрсаг харилцааг эрхэмлэж явах учиртай.

Бид ч өөрсдөө эд нараас дутахгүй их гүрэн байгуулж үзсэн үндэстний үр сад учраас аливаа зүйлд хөнгөн хуумгай хандаж, нэг тийш хазайж, хэтэрхий явцуу хувийн үзлээр хандаж болохгүй юм. Монголчууд бид их гүрний үр сад гэдгээ санаж томоор сэтгэж өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалж чаддаг байх ёстой гэдгийг энэ ялдамд хэлье.

Өнөөгийн гадаад бодлогын тухай ярихад бид хүссэн хүсээгүй их гүрнүүдтэй харилцдаг. АНУ, ОХУ, БНХАУ, Энэтхэг гээд дэлхийн том гүрнүүдтэй бүгдтэй нь Стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Энэ бол монголчуудын маш их ухаан. Үүнийг зөвхөн өнөөдөр бид сэтгээд байгаа юм биш. Олон зуунаар явж ирсэн үндэсний хар хайрцагны бодлого, ухамсрын асуудал юм. Жишээ нь, ЗХУ задрахад тэндээс тусгаарласан зарим улс түүхэндээ анх удаа төр улс гэдгийг байгуулж, биеэ дааж үзэж байсан юм. Зарим нь бие дааж чадахгүй хүний хатгалгад автаад ч гэх юм уу, өөрсдийгөө зовоогоод хаячихаж байгаа жишээ ч байна шүү дээ. Гэтэл монголчууд сүүлийн үед болж буй эгзэгтэй олон асуудалд ноён нуруугаа бариад, өөрийнхөө эрх ашгийг хамгаалаад зөв зүйтэй бодлого явуулж, үйл ажиллагаагаа энэ чиглэлд хэрэгжүүлж чадаж байгааг өнөөдөр тэмдэглэн хэлье.

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг өнгөрсөн жил Монголд урьж айлчлуулсан нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийг зөрчлөө, үүргээ биелүүлсэнгүй гэсэн үг яриа гарсан. Олон улсын шүүхээс баривчлах ёстой байсан гэсэн зэмлэл ч ирж байсан…

-Манай ахмад дипломатууд уулзаад ярьж байхад”Манайх В.Путиныг баривчилсан гэж бодъё. Тэгвэл ОХУ-ыг юм уу, БНХАУ-ыг давуулаад олон улсын байгууллагад хүргэж чадах юм уу. Нөгөө талаас манайх өөрийн эрх мэдэлтэй бүрэн эрхт тусгаар улс. Аливаа зүйлд хөнгөн хуумгай хандах ёсгүй. Тэр утгаараа манайх өөрийн бодлогоор хандсан нь зөв” гэж ярьцгаадаг. Олон улсын харилцааны аливаа эмзэг асуудалд зөвхөн өнөө маргаашаа харж биш, алс хэтээ харж хандаж шийдэх ёстой. Орос, Украины асуудал ч гэсэн нэг цагт эхэлсэн, бас нэг үед дуусч учир зүйгээ олно шүү дээ.

Монголчуудын нэг ухаан бол холын ч бай, ойрын ч бай, аливаа дайнд хэн нь ялах вэ гэдгийг маш их анхаарч зөв шийдэж ирсэн. Тэр бол манай өвгөд дээдсээс уламжилж ирсэн нэг онцгой ухаан юм даа. Заримдаа хэн нь ч ялсан ялгаагүй тохиолдол гэж бас байна. Тэр бүхнийг ухаарч “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг зарчмаараа явах учиртай юм.

-Та олон жил залуустай ажиллаж байсан хүн. Одоо МҮИС-ийн ректор болсон байна. Эргээд залуустай ажиллахад урамтай байна уу?

-Би МҮИС-ийн ректораар эхний жилдээ ажиллаж байна. Манай сургуульд авьяастай, идэвхтэй оюутнууд, залуу багш нар олон байна. Ийм орчинд, боловсролын салбарт ажиллахад таатай байна. Би өөрөө олон жил сурсан, бас залуучуудын байгууллагад ажиллаж байсан хүн. Тийм учраас залуустай ажиллахад урамтай байлгүй яах вэ.

-Танай сургуулийн нэрийн маргаан юу болсон бэ?

-Тэр бол нэг талаас илүү улс төрийн маягийн маргаан гэж хэлж болно л доо. Нөгөө талаас МУИС-ийн удирдлага манай МҮИС-ийг өөрийн гол өрсөлдөгч гэж үздэг юм билээ. Түүнд би хувьдаа баяртай байдаг. Улсын мөнгөөр байгуулагдсан Монголын ууган их сургууль хувийн хэвшлийн сургуультай өрсөлдөөд, хор шар нь хөдлөөд явж байгаа нь манай сургуулийн өмнөх удирдлагуудын амжилт юм л гэж боддог. Манайх хүн тоохооргүй сургууль байсан бол тэгтлээ заргалдаад, маргалдаад, түүндээ улстөрчдийг татаж оруулаад явахгүй шүү дээ. Тэгэхээр манай сургууль амжилттай явж байгаа юм байна л гэж боддог доо.

Д.Оюунцэцэг
Zindaa.mn

Улс төр10 цаг өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг11 цаг өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол11 цаг өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент11 цаг өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо

Дэлхий11 цаг өмнө

Хятад хэлэлцээ хийхийг хүсэж байгаа ч тэмцэхэд бэлэн байна

Нийгэм11 цаг өмнө

Хотын дарга Х.Нямбаатар Шинэ тойрог авто замын трасс дагуу ажиллалаа

Дэлхий11 цаг өмнө

БНСУ | Юн Сог Ёлийг давж заалдах боломжгүйгээр шүүнэ

Нийгэм11 цаг өмнө

ЖДҮ | Я.Эрдэнэсайхан нийслэлийн 9 дүүргийн ЖДҮҮДТ-ийн удирдлага, албан хаагчидтай уулзлаа

Улс төр11 цаг өмнө

Т.Мөнхсайхан: Манайх шиг эмч нараа ялладаг улс ховор

Энтертайнмент1 өдөр өмнө

Лукас Пакета бүх насаараа хөлбөмбөг тоглох эрхээ хасуулж болзошгүй

Дэлхий1 өдөр өмнө

WADA-гийн тэргүүнд ганц л хүн нэр дэвшив

Нийгэм1 өдөр өмнө

“СТ-4” орон сууцны дахин төлөвлөлтийг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК хариуцна

Дэлхий1 өдөр өмнө

Марин Ле Пенд Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг хориглов

Энтертайнмент1 өдөр өмнө

Пол Жорж: Подкаст бол миний сэтгэлзүйн эмчилгээ

Нийгэм1 өдөр өмнө

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 72 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм1 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий2 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр3 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд3 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм4 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм6 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ