CGTN мэдээ
Кирсти Ковентри ОУОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэв

Шэнь Хайшион баярын захидалдаа: Таныг Олон улсын олимпийн хорооны шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсоныг тохиолдуулан, миний бие Хятадын төв радио телевиз болон тус байгууллагын 50 мянган ажилтны нэрийн өмнөөс танд болон Олон улсын олимпийн хорооны хамт олонд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье!
ОУОХ-ны Ерөнхийлөгч Бахын хүчтэй дэмжлэгээр, Хятадын төв радио телевиз болон Олон улсын олимпийн хороо гүн нөхөрлөл бий болгож, хоёр тал үр дүнтэй хамтын ажиллагаанууд өрнүүлж, түншлэлийн харилцаа улам бат бөх болж байна. Одоогоор Хятадын төв радио телевиз нь Милан-Кортина д’Ампеццогийн өвлийн Олимпийн наадмыг дамжуулан мэдээлэх болон олон нийтийн дохиог үйлдвэрлэхэд идэвхтэй бэлтгэж байна. Бид олимпийн дуу дүрсний гайхалтай туршлагыг дэлхийн үзэгчдэд үргэлжлэн хүргэж, Олимпийн спорт болон үзэл санааг илүү өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлэх ажлыг үргэлжлүүлэн дэмжих болно. Таны бүрэн эрхийн хугацаанд, Хятадын төв радио телевиз болон Олон улсын олимпийн хорооны хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна гэдэгт бид найдаж байна гэжээ.
