Бусад

Хоёр чуулганд дэвшүүлэх засгийн газрын ажлын тайланг хэлэлцэв

Нийтэлсэн

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо өнөөдөр, 28-ны өдөр хуралдаж, Төрийн зөвлөлийн 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганд дэвшүүлж хэлэлцүүлэхээр төлөвлөж буй “Засгийн газрын ажлын тайлан”-ны төслийг хэлэлцлээ. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалав.

Энэ он бол “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний эцсийн жил гэдгийг хурал онцлон тэмдэглээд, засгийн газрын ажлыг сайтар хийхийн тулд төв хорооны эдийн засгийн ажлын хурлын зохицуулалтыг тууштай баримталж, тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ ахиц дэвшил гаргахыг эрэлхийлэн, өөрчлөлт нээлтийг цаашид иж бүрнээр гүнзгийрүүлж, өндөр түвшинд гадаадад нээлттэй байдлыг өргөтгөж, орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог үр дүнтэй бий болгох хэрэгтэй. Түүнчлэн хөгжил, аюулгүй байдлыг илүү сайн зохицуулж, макро эдийн засгийн идэвхтэй бодлого хэрэгжүүлж, дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөж, шинжлэх ухаан, технологийн инноваци, аж үйлдвэрийн инновацийн цогц хөгжлийг дэмжиж, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн зах зээлийг тогтворжуулж, гол салбар дахь эрсдэл, гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлж, эдийн засгийн тогтвортой сэргэлтийг дэмжин, иргэдийн амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй. Мөн нийгмийн эв найрамдал, тогтвортой байдлыг сахин хамгаалж, “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний зорилго, үүргийг өндөр чанартай биелүүлж, “15-р таван жилийн төлөвлөгөө”-г эхлүүлэх бат бэх үндэс суурийг тавих хэрэгтэй гэдгийг хурлаас онцолсон байна.

Exit mobile version