Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Нийтэлсэн

Жүжигчин И Бён Хон болон Юү А Ин нарын хамтран тоглосон “The Match” кино энэ сарын 26-ны өдөр нээлтээ хийхээр болжээ.

Юү А Инд холбогдох хар тамхины хэргээс үүдэн тус киноны нээлт 4 жил орчмын хугацаанд хойшилсон. Гэсэн ч И Бён Хон хамтран дүр бүтээсэн Юү А Иний тухай “Тэр зураг авалтын үеэр чимээгүй, маш тайван байсан. Эргээд бодоход энэ бүхэн түүний дүрээ бүтээх үйл явцын нэг хэсэг байсан байх гэж би боддог. Зураг авалт дээр ч гэсэн дүрийнхээ мөн чанарыг алдахгүйн тулд ихэд хичээж буйг нь ойлгосон. Тэр дүрээ маш сайн бүтээсэн.

Түүнтэй хамтран тоглох надад маш их таалагдсан. Миний дүр болох Чу Хун Хён маш илэн далангүй, түрэмгий нэгэн бол И Чан У-ийн дүр бол ганхашгүй хад чулуу шиг тууштай, хамгаалагч шинж чанартай дүр. Юү А Интэй хамтран тоглосон нь бидний дүрүүдийн эрс ялгаатай байдлыг үзэгчдэд хүргэж, сонирхлыг нь ихээр татна гэж би бодож байна.

Кино багийнхан энэ киног “Хэзээ ч гарахгүй бол яах вэ?” гэх эргэлзээн дунд байсан нь мэдээжийн хэрэг. Энэ киноны найруулагчид хамгийн хэцүү байсан гэж би боддог.  Тиймээс юу юунаас илүү найруулагчийн инээмсэглэхийг харахыг үнэхээр их хүсэж байна” гэжээ.

Жүжигчин Юү А Ин өнгөрөгч хоёрдугаар сард суллагдсан. Түүнийг хар тамхины хэрэгт холбогдсоны дараа дүр бүтээж байсан хэд хэдэн уран бүтээл нь зогссон бөгөөд эдгээрийн нэг нь “The Match” кино юм. Тус киноны зураг авалт 2021 онд дууссан бөгөөд Юү А Инийг суллагдмагц ийнхүү нээлтээ хийхээр болжээ.

Улс төр12 цаг өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг12 цаг өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол12 цаг өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент12 цаг өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо

Дэлхий12 цаг өмнө

Хятад хэлэлцээ хийхийг хүсэж байгаа ч тэмцэхэд бэлэн байна

Нийгэм12 цаг өмнө

Хотын дарга Х.Нямбаатар Шинэ тойрог авто замын трасс дагуу ажиллалаа

Дэлхий12 цаг өмнө

БНСУ | Юн Сог Ёлийг давж заалдах боломжгүйгээр шүүнэ

Нийгэм12 цаг өмнө

ЖДҮ | Я.Эрдэнэсайхан нийслэлийн 9 дүүргийн ЖДҮҮДТ-ийн удирдлага, албан хаагчидтай уулзлаа

Улс төр12 цаг өмнө

Т.Мөнхсайхан: Манайх шиг эмч нараа ялладаг улс ховор

Энтертайнмент1 өдөр өмнө

Лукас Пакета бүх насаараа хөлбөмбөг тоглох эрхээ хасуулж болзошгүй

Дэлхий1 өдөр өмнө

WADA-гийн тэргүүнд ганц л хүн нэр дэвшив

Нийгэм1 өдөр өмнө

“СТ-4” орон сууцны дахин төлөвлөлтийг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК хариуцна

Дэлхий1 өдөр өмнө

Марин Ле Пенд Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг хориглов

Энтертайнмент1 өдөр өмнө

Пол Жорж: Подкаст бол миний сэтгэлзүйн эмчилгээ

Нийгэм1 өдөр өмнө

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 72 гомдол, мэдээллийг хянан шалгав