Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Нэг ч үзүүлбэрээ давтан тоглодоггүй “Дэлхийн цирк Монголд” дахин ирнэ

Нийтэлсэн

Гэр бүлээрээ хамтдаа үздэг цорын ганц үзвэр бол цирк гэдэгтэй маргах хүн бараг байхгүй болов уу. Хүүхэд, гэр бүлдээ зориулан зарцуулсан хамгийн дурсамжтай, чанартай цаг бол магадгүй цирк үзсэн үйл явдал болно байх. Бидний өмнөх үед ч ийм байсан, одоо ч ийм байна, ирээдүйд ч ийм байна биз. Үе үеийн багачуудын сонирхолыг татаж, сэтгэлийг булаадаг энэ урлаг өөрөө гайхамшигтай, маш олон төрлийн үзүүлбэр нийлж нэгдэн тайзнаа амилдаг учраас хүүхэд, томчууд гэлтгүй үзэгчдийнхээ зүрх сэтгэлийг соронз мэт татдаг болов уу.

Нэг ч үзүүлбэрээ давтан тоглодоггүй гэдгээрээ алдаршиж, үзэгчдийн талархалыг хүлээсэн “Дэлхийн цирк Монголд” дахин ирж өргөн олон үзэгчээ баясгах гэж байна. Энэ удаагийн тоглолтод Монгол, Америк, Герман, Итали, Аргентин, Колумб, Орос, Иран, Беларусь, Украйн, Убекстан, Казахстан зэрэг 15 орны олон улсад чансаа өндөр, нэр хүндтэй жүжигчид болон сургуультай өхөөрдөм нохойнууд оролцож, хамгийн хурдтай, эрсдэлтэй, сэтгэл догдлуулсан үзүүлбэрүүдээ үзүүлэх юм байна.

 

ДЭЛХИЙН НОМЕР-1 АЛИАЛАГЧ ДЭВИД ЛАРИБЛЕ МОНГОЛД ИРНЭ

Энэ хүндэт зочдоос гадна дэлхийн номер 1 алиалагч Дэвид Ларибле хүрэлцэн ирэх нь. Тэрбээр циркийн урлагийг шимтэн сонирхогчид, гэр бүл, хүүхэд багачуудын хувьд мартагдашгүй дурсамж үлдээх нь гарцаагүй. “Дэлхийн цирк Монголд”  төслийн санаачлагч, ерөнхий продюсер, Олон улсын циркийн холбооны шүүгч Н.Эрдэнэ “2025 онд цоо шинэ үзүүлбэрүүдтэй эргэж ирнэ” хэмээн өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа амлаж байсан билээ.

Тэрбээр “Монголын циркийн түүхэнд ахин шинэ хуудас нээхээр зорьж буй уг тоглолт нь тав тухтай танхим, шинэлэг тайз, орчин үеийн гэрэлтүүлэг, дууны эффект, шинэ технологиудыг ашиглан үзүүлбэр бүрийг онцгой өнгө төрхтэйгээр хүргэхээр бэлтгэж байна” гэв. Энэ удаагийн тоглолтод циркийн хаан үзүүлбэр гэгддэг агаарын нисэлт, дэлхий дээрх энэ цаг үед цор ганцад тооцогдож буй эмэгтэйчүүдийн  шидэх банзнаас үсрэгчид, амь өрссөн  мото шоу,  есөн  метр өндөр дугуйн дээрх үзүүлбэр багтжээ. Мөн циркийн урлагийн хамгийн үзэсгэлэнтэй агаарын цагариг,  өхөөрдөм хөөрхөн сургуультай нохойнууд зэрэг олон улсын тэмцээний шагналтнууд оролцон тоглоно.

Тоглолт ирэх сарын 12-ноос эхлэн тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл долоо хоног бүрийн бямба, ням гарагт буюу амралтын өдрүүдэд STEPPE ARENA ордонд зохион байгуулагдах бөгөөд  тасалбарыг хэдийнэ ticket.mn борлуулаад эхэлжээ.

 

ЦИРКИЙН МАНЕЖ ТОЙРСОН “ЖИРГЭЭ”

Бидний хойд хөрш улс ОХУ-ын “Great Moscow State Circus” циркийн жүжигчид дэлхийд цор ганц гэгддэг эмэгтэйчүүдийн банзны номер нь циркийн уламжлалт болон орчин үеийн акробатик үзүүлбэрийг биеийн өндөр нарийвчлал шаардсан тэнцвэрийн техник, олон давхар эргэлт, үсрэлт хийх чадвар, багийн ажиллагаатай хослуулсан гайхалтай үзүүлбэр юм. Ихэвчлэн эрэгтэй уран бүтээлчид гүйцэтгэдэг хүнд эрсдэлтэй, тэсвэр тэвчээр шаарддаг энэхүү үзүүлбэрийг эмэгтэй хүний уян хатан байдал, гоо үзэсгэлэнтэй төгс хослуулан дэлхийн хэмжээнд анх удаа тууштай хөгжүүлсэн нь циркийн урлагийн түүхэнд шинэ хандлага авчран, онцгой байр суурь эзэлсэн юм.

Беларусь, Киргиз улсын циркийн жүжигчдийн агаарын полёт буюу агаарын нисэлтийн үзүүлбэр нь агаарт нисэж, эргэлдэж, уян хатан хөдөлгөөн хийн, жинхэнэ эр зориг, авьяас, хатуу бэлтгэлийн үр дүнд бүтээгддэг циркийн урлагийн сэтгэл хөдөлгөм, адал явдалтай, үзэгчдийн анхаарлыг хамгийн их татдаг үзүүлбэрүүдийн нэг болжээ. Энэхүү үзүүлбэрийг циркийн хаан үзүүлбэр гэж нэрлээд байгаа юм. Ур чадвар, хүч, уян хатан байдал, багийн ажил, эр зоригийг хамгийн өндөр түвшинд шаарддаг эрсдэлтэй үзүүлбэр учраас тэр.

Герман улсын циркийн жүжигчин Claudius Specht нь жонглёрын үзүүлбэртээ шинэ үеийн техникийн ур чадвар, өвөрмөц, сонирхолтой үзүүлбэрүүдийг бүтээснээрээ олон улсад алдаршсан нэгэн. Жонглёрын урлаг нь дэлхийн циркийн урлагийн салшгүй нэгэн хэсэг бөгөөд тухайн жүжигчний биеийн уян хатан байдал, гарын ур дүй, хурд, хараа, тэсвэр хатуужлыг харуулдаг онцгой үзүүлбэр юм. Гар болон биеийн хөдөлгөөнийг төгс зохицуулж байж энэхүү үзүүлбэрийг төгс үзүүлэх боломжтой болдог. Үүн дээрээ хурд ба нарийн зохицуулалт, тэнцвэр болон биеийн хяналт, зөвхөн техник бус уран бүтээлч байдал зэргийг хослуулснаар хамгийн гайхалтай үзүүлбэрийг бүтээдэг.

Харин Украин, ОХУ-ын жүжигчдийн агаарын цагирагтай номер нь гоо сайхан, хүч чадал, уян хатан байдал, хүний биеийн боломж, өндөр эрсдлийг хослуулсан гайхалтай үзүүлбэр юм. Өндөрт хурдтай эргэлт, хүчний гайхамшиг, уян хатан бие, урлагийн мэдрэмж, тайзны хувцаслалт зэрэг нь гоо зүйн өндөр мэдрэмжийг танд төрүүлэх болно. Энэхүү үзүүлбэр нь циркийн урлагийн хамгийн сэтгэл догдлуулам, эрсдэл өндөртэй төрлүүдийн нэгт тооцогддог билээ.

 

ӨХӨӨРДӨМ НАЙЗ НАРАА Ч ОРХИЛГҮЙ АВЧИРНА

 

Узбекстан улсын жүжигчид, өхөөрдөм, сургуультай ноходын тоглолт бол хүүхэд, насанд хүрэгчид гэлтгүй хүн бүрийн сэтгэлийг баясгах хамгийн хөгжилтэй, хайр хүрэм агшнуудын нэг байх болно. Эдгээр авьяаслаг дөрвөн хөлтнүүд олон сар, жилийн туршид тусгай бэлтгэл хийж, циркийн үзүүлбэрийн урлагт суралцсан байдаг нь гайхалтай. Энэхүү сургуультай ноход зөвхөн үзүүлбэр үзүүлээд зогсохгүй, хүн бүрт аз жаргал, хайр, үнэнч нөхөрлөлийн илэрхийлэл болдог ба амьтад хэр ухаантай, авъяастай, хөгжилтэй болохыг бидэнд харуулна. Ташрамд өгүүлэхэд, олон улсад циркийн тоглолт суурин, нүүдлийн, кабарет шоу, спорт арена гэсэн үндсэн дөрвөн төрлөөр хөгжиж иржээ. Циркийн урлаг жүжигчний апарат хэрэгслээс эхлээд маш их хөрөнгө мөнгө шаарддаг учраас яалт ч үгүй улсынхаа дэмжлэгээр хөгждөг. Тиймээс олон улсын циркийн хөгжил, жүжигчдийн тоглолт ямар түвшинд байгааг энэхүү тоглолтоос харж болно. Мөн эсрэгээрээ энэхүү тоглолтод оролцож байгаа гадаадын жүжигчдэд Монголынхоо жүжигчдийн чанар чансааг харуулахыг зохион байгуулагчид ихэд хичээдэг юм. Энэ мэтээр олон зүйлийг “Дэлхийн цирк Монголд” ирэхээр нь үзэх болно.

Нийгэм20 цаг өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм20 цаг өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг20 цаг өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент20 цаг өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр20 цаг өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм20 цаг өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр20 цаг өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр20 цаг өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

Энтертайнмент5 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий5 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол5 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

CGTN мэдээ5 өдөр өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ6 өдөр өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр6 өдөр өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн