Бидэнтэй нэгд

Улс төр

О.Алтангэрэл: “Ноорог”-ийг шалгасан нь контентын агуулгатай холбоогүй

Нийтэлсэн

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байж болзошгүй гэж үзэж байгаа асуудлын талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг нээлттэйгээр сонслоо.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулсан.

Тэрбээр прокурорын байгууллагаас 2025 оны гуравдугаар сарын 19, 20, 24-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу цагдаагийн байгууллагад шалгаж буй гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлтийн дугаар хэрэгт олгосон нийтэд мэдээлэл өгөх зөвшөөрлийн хүрээнд мэдээлэл өгч буйг онцолсон.

Монгол Улсын нэр бүхий иргэд нь цахим орчинд ашиг олох зорилгоор покер платформ, мэдээллийн технологи, бусдын арилжааны банкны дансыг ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан мөрийтэй тоглоом тоглохыг иргэдэд сурталчлан зохион байгуулж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч, улмаар бизнесийн үйл ажиллагаа явуулах, мөнгө угаасан гэмт хэрэгт 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар “Ноорог.мн” сайтад ажилладаг нэг иргэний арилжааны банкны дансуудаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж, 85544 удаагийн үйлдлээр нийт 9.2 тэрбум төгрөг, 9430 ам.долларын нийт 9.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн тус тус нөхцөл байдал урьдчилан тогтоогдсон байна. Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг тал бүрээс нь бүрэн нотлох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.

Түүнчлэн цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр…дугаарын утаснаас тэдэн настай эмэгтэй гэртээ боомилсон байдалтай нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсээс 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хамтран амьдрагчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэв.

Салбарын сайд мэдээлэлдээ, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт 2025 оны гуравдугаар сарын 17-ны өдөр “Танайх ажлаа хийдэг юм уу,  “Ноорог” гэх фэйсбүүк пэйж хуудаснаас худал мэдээлэл их оруулах юм. Худал мэдээллээс болж хүмүүс амиа хорлох оролдлого хийсэн” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл ирүүлснийг цахимаар хүлээн авч, цагдаагийн байгууллагын гомдол, мэдээллийн бүртгэлд оруулан шуурхай шалгах шаардлага үүсгэж, хойшлуулшгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  22.4 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт харилцаа холбооны хэрэгсэл ашиглан мэдэгдэж, тус дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ноорог Креатив Студио” компанийн оффист хойшлуулшгүй тохиолдолд хэргийн газрын үзлэг хийсэн.

Хураан авсан эд зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 3,5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар үзлэг хийхэд, хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг баримт мэдээлэл илэрч, тухайн мэдээллүүд нь гэмт хэргийн шинжтэй болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул сэжигтэн нэр бүхий иргэдийг хойшлуулшгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоол үйлдэн, нийслэлийн прокурорын газарт танилцуулахад тус тогтоолыг хүлээн авахаас татгалзсан.

Дээрх гомдол, мэдээлэл хэрэгт явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан бөгөөд “Ноорог Креатив Студио” компанитай холбоотой хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хөндөөгүй, контент, бичлэг түүний агуулгатай холбоогүй болно.

Одоо “Ноорог Креатив Студио” компанийн нэр бүхий ажилчидтай холбоотой нэг гомдол мэдээлэл, 2 хэрэг бүртгэлтийн хэргийг хуулийн хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн тогтоох чиглэлээр прокурорын хяналтад холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэсэн прокурорын зөвшөөрлийн хүрээн дэх цагдаагийн газрын албан ёсны мэдээллээс онцлон тэмдэглэв.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Д.Ганбат, С.Эрдэнэболд, Г.Уянгахишиг, Х.Баасанжаргал, Г.Дамдинням,  Н.Алтанхуяг, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Ц.Сандаг-Очир, О.Цогтгэрэл нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг хууль бус мөрийтэй тоглоомын асуудалд Засгийн газар бодлогоо боловсруулаад УИХ-аар хэрхэн хэлэлцүүлэх гэж буйг тодруулахын зэрэгцээ энэ асуудалд Хууль зүй, дотоод хэргийн яам онцгойлон анхаарах шаардлагатайг, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат шүүхээр гэм бурууг нь нотлоогүй байхад албан журмаар авсан мэдээллийг олон нийтэд дамжуулсан  шалтгаан, Үндсэн хуульд заасан хүний эрхтэй холбоотой зүйл, заалтын хэрэгжилт ухарсан нөхцөл байдлыг тодрууллаа. Мөн  УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд энэ хэрэгтэй холбогдуулан өнөөдрийн байдлаар хуулийн хэчнээн зүйл, заалтаар буруутгасан мэдээлэл гарсан, салбарын сайд хүний эрхийг хангахад хэрхэн анхаарч ажилласан талаар, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, 03 дугаар сарын 17-ны өдөр ямар гомдлын дагуу хойшлуулшгүй ажиллагааг явуулсан, шөнийн цагаар байцаалт явуулах шаардлага байсан эсэх, уг асуудалтай холбоотойгоор хүний эрх зөрчигдсөн эсэхийг  лавлаж байлаа.

Мөн гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүн О.Номинчимэг, П.Сайнзориг, Д.Ганбат, С.Эрдэнэболд, Г.Дамдинням, Ч.Лодойсамбуу, Д.Цогтбаатар нар үг хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, асуудалд нийгмийн талцлыг өдөөлгүй хариуцлагатай хандахыг онцлоод, процессын хувьд ойлгомжгүй, тодорхойгүй зүйл байгаад салбарын сайд цагдаагийн байгууллагын алба хаагчдынхаа ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах, мөн УИХ-ын гишүүд ард түмний элч төлөөлөгчийн хувьд нэг асуудлыг дагаад сошиал дээр худал мэдээлэл цацдаг энэ байдалд анхаарч, хууль эрх зүйн орчноо сайжруулах  шаардлагатай байна гэж байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням “Бид нэг хэрэг ярилцаад сууж байгаа юм биш, Улсын Их Хурал хүний эрхийн тухай хуулийнхаа хэрэгжилтийг нэхээд энэ мэдээллийг сонсож байна” гэв. Цаашид шалгагдаж буй гэмт хэргийн мэдээлэл задардаг байдлыг таслан зогсоох, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа бол холбогдох хуулийн төслүүдийг яаралтай өргөн мэдүүлбэл бид хэлэлцэн дэмжихэд бэлэн гэсэн байр суурийг илэрхийлэв.

Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар үг хэлсэн. Тэрбээр “Өнөөдрийн мэдээлэл “Ноорог.mn” сайттай холбоотой хэргийн талаар бус Үндсэн хуульд заасан хүний эрх,  хэвлэлийн эрх чөлөө гэсэн том агуулгыг хөндөж, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлд танилцуулж, дэмжлэг аван хэлэлцүүлж байгаа”-г тодотгоод, “УИХ хүний эрхийн асуудалд хяналтаа тавьсаар байх болно” гэдгийг онцолсон. Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссыг мөрдөн байцаах ажиллагаанд оруулдаг болох хуулийн  төслийг санаачилж байгаагаа дурдаад, цагдаагийн байгууллага тус газраас хураан авсан компьютер, эд зүйлийг шалгаад буцаахдаа тэндээс нэг ч баримт гээхгүй байхыг онцгойлон анхааруулсан.

Нийгэм17 цаг өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм17 цаг өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг17 цаг өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент17 цаг өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр17 цаг өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм17 цаг өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр17 цаг өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр17 цаг өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

Энтертайнмент5 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий5 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол5 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

CGTN мэдээ5 өдөр өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ6 өдөр өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр6 өдөр өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн