Улс төр

Л.Энх-Амгалан: Цалинтай ээжийн ₮50 мянгыг 500 мянган төгрөг болгох боломжгүй

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа “Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг 500 мянган төгрөг болгоно” хэмээн ярьсан.

Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлэв.

Тэрээр “Цаашдаа халамжийг зорилтот бүлэг рүү тодорхой чиглүүлнэ. Цалинтай ээжийг би халамж гэж харахгүй байгаа. Энэ бол хүн амаа өсгөх бодлогын хүрээнд байх ёстой.

Нэгэнт төсвийн орон зай бага байгаа тул бидний хувилбар бол гурван жилийн хугацаанд сар тутам 50 мянган төгрөг өгөх үү эсвэл 0-6 сар буюу хамгийн их зардал гардаг хүүхдийг нярай байх үед ээжид нь 100-150 мянган төгрөг өгөх үү гэдэг тооцоолол ярих ёстой юм.

Тэгэхгүй бол сэтгэлийн хөөрлөөр цалинтай ээжийн мөнгийг 500 мянган төгрөгөөр нэмэх боломжгүй. Би Д.Үүрийнтуяа гишүүнийг ийм үндэслэлгүй юм ярьсан гэж бодохгүй байна. Өөрөө эдийн засагч, доктор хүн шүү дээ” гэв.

Exit mobile version