Дэлхий

WADA-гийн тэргүүнд ганц л хүн нэр дэвшив

Нийтэлсэн

WADA буюу Дэлхийн Допингийн эсрэг агентлагийн тэргүүнд ганц л хүн нэр дэвшсэн нь эдүгээ тус байгууллагыг тэргүүлж буй Польшийн иргэн Витольд Банька ажээ.Тэргүүний сонгуулийг ирэх тавдугаар сарын 29-нд товлосон ч нэг л нэр дэвшигчтэй учраас ёс төдий ажиллагаа болох нь. Банька 2020 оноос эхлэн WADA-г удирдаж байгаа.

Дэд-ерөнхийлөгчөөр одоо ажиллаж буй Хятадын тамирчин, Олимпын хошой аварга Ян Ян мөн л албан тушаалдаа үлдэж, үргэлжлүүлэн ажиллах нь ойлгомжтой болсон байна. Учир нь мөн л дэд-ерөнхийлөгчид өөр нэр дэвших хүн гарч ирсэнгүй. Ингэснээр Банька, Ян Ян нар 2028 оныг дуустал WADA-г тэргүүлсэн хэвээр байх юм.

Банька одоо 40 настай. Хөнгөн атлетикийн тамирчин байсан. 2007 оны Хөнгөн атлетикийн ДАШТ-д 4х400 метрийн буухиад хүрэл медаль хүртэж байлаа. Харин Ян Ян бол шорт-трекийн алдартай тамирчин, түрүүн өгүүлсэнчлэн Олимпын хошой аварга юм.

Exit mobile version