Энтертайнмент
Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Эдүгээ цагийн NBA-гийн шилдэг тоглогч Никола Йокич анх драфтаар “Наггетс”-т ирсэнийхээ дараагаар биеийн сорилд орсон талаар ESPN нэгэн сонирхолтой мэдээллийг хуваалцсан байна.
“2014 онд “Наггетс” түүнийг драфтаар сонгосныхоо дараагаар Калифорни мужийн Санта-Барбара дахь спортын шинжлэх ухааны лабораторид биеийн сорилд оруулсан юм билээ. Гэтэл 20 настай тамирчин залуугийн үзүүлэлтүүд клубын эздийн сэтгэлийг ихэд гонсойлгожээ.
Хамгийн их тэвдүүлсэн нь Йокич байран дээрээс дээш ердөө 43 сантимерт л үсэрч чадав. Энэ нь тус лабораторид биеийн сорил өгсөн NBA-гийн 1000 гаруй тамирчдын дунд байгаагүй муу үзүүлэлт. Дэлхийн шилдэг лигт, тэр тусмаа самбараа хамгаалахаар ирсэн төвийн тоглогчийн үсрэлт ийм муу байгаа нь маш их эргэлзээ төрүүлжээ.
Мөн сэлгээний тоглогчид нэг тоглолтод дунджаар 3.2 километр гүйдэг бол Йокичийн үзүүлэлт дороосоо гуравт бичигдсэн байна. Тоглолтын ердөө 2.9 хувьд л хурдалж байна гэж хэлж болохоор гүйдэг гэсэн тооцоо гарчээ. Одоо ч Йокич лигийн хамгийн хурд муутай 10 тоглогчийн нэгд багтдаг бөгөөд сүүлийн 7 улирлын 6-д нь хурд муутнуудын тоонд бичигдсээр байна” хэмээн ESPN мэдээлжээ.
