Энтертайнмент
T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ
T-ara хамтлагийн гишүүн Хю Миний хуримын ёслол энэ сарын 6-ны өдөр болж өнгөрчээ.
Сөүл хотын Жунгу дүүрэгт байрлах Шилла зочид буудалд бизнес эрхэлдэг, алдартан бус залуутай хуримаа хийсэн тэрээр хуримын ёслолоо гэр бүл, найз нөхдийн хүрээнд хаалттай байдлаар хийжээ.
Тус хуримын ёслолд дуучин Гамми, Им Ши Ван нар дуулсан бол Хун Сог Жон, Сун Жин Ү, Girls’ Generation хамтлагийн Юри, Жон Хю Сон, юүтүбэр Пунжа зэрэг олон алдартнууд хүрэлцэн иржээ. Мөн T-ara хамтлагийн гишүүд болох Qri, Борам нар хүрэлцэн ирж баяр хүргэжээ.
Сүйт бүсгүй Хю Миний хувьд сүйт залуугаа олон нийтээс нууцалж байсан. Гэсэн ч хуримын ёслолын үеэр зарим зочид түүний сүйт залуугийн зургийг олон нийтэд дэлгэсэн байна.