Улс төр
Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчин хомстож байгаа тухай дараах тайлбарыг өгчээ.
Тэрээр “1990-2005 оны хооронд бага төрөлтийн үе гэж байсан. Энэ 15 жилийн хугацаа өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлд ажиллах залуучуудын хомсдлыг үүсгэж байгаа.
Түүнээс биш 200 гаруй мянган залуус гадагшаа гараад, 130 мянга нь гадаадад ажиллаад, 60-70 мянга нь гадаад оронд суралцаж байгаагаас хомсдолтой боллоо гэж ойлгож болохгүй юм. Одоогийн байдлаар хөдөлмөрийн зах зээл дээр 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна. Үүнээс болж бодитой хомсдол үүсээд байна. Манай улсын хувьд хөдөлмөрийн зах зээл жижигхэн шүү дээ. Ердөө 1.2 сая хүн” гэлээ.