CGTN мэдээ

Америкийн эсрэг барьсан Хятадын хариу

Нийтэлсэн

4-р сарын 10-ны өдрийн Бээжингийн цагаар 12:01-аас эхлэн Хятад улс АНУ-аас импортолж буй бүх бараанд 84 хувийн татвар ногдуулсан нь АНУ-ын нэмэлт татвараа дахин нэмэгдүүлсэнтэй холбоотой юм.Мөн ДХБ-ын маргаан шийдвэрлэх механизмын дагуу нэмэлт мөрдөн байцаалт явуулах, АНУ-ын хэд хэдэн аж ахуйн нэгжийг найдваргүй аж ахуйн нэгжийн жагсаалтад оруулахаар шийджээ. Үүнээс гадна Хятад улс “Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны талаархи зарим асуудлаарх Хятадын байр суурь” нэртэй 30 000 орчим үгтэй цагаан ном нийтэлж, өөрийн тогтолцоо, зарчмуудыг тайлбарласан. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Хятадад АНУ-ын тарифын дарамтын эсрэг тэмцэх шалтгаан, нотлох баримт бий” гэж үзэж байна.

Хятадын хүчтэй хариу арга хэмжээнүүдтэй тулгарсан АНУ дэлхийн эсэргүүцлийг үл тоомсорлон Хятадад ногдуулах татвараа 125% хүртэл нэмэгдүүлэхээ мэдэгдэв. Америкийн зүүн нутгийн цагаар 10-ны өдөр, АНУ-ын үнэт цаасны үндсэн гурван индекс ерөнхийдөө буурч, Apple, Microsoft зэрэг АНУ-ын хөрөнгийн зах зээл дэх “Долоон том технологийн компани”-ын хувьцааны үнэ бүгд огцом буурчээ. Хятадын Гадаад харилцааны их сургуулийн профессор Ли Хайдуны үзэж байгаагаар, АНУ улам бүр түрэмгий зан авир гаргаж байгаа нь татварыг хэт дарамт шахалт үзүүлэх, хувиа хичээсэн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зэвсэг болгон ашиглаж байгааг нотолж байгаа нь хямрал үүсгэх замаар давуу байдлаа харуулах гэсэн ноёрхогч сэтгэлгээний илрэл юм гэжээ.

АНУ-ын увайгүй зан үйлтэй харьцуулахад Хятад улс өөрийн тогтвортой байдалаараа дэлхийд итгэл найдвар төрүүлж байна.

Хятад улс хариуцлагатай том орны хувьд тогтвортой бодлогоор дамжуулан дэлхийн нээлттэй эдийн засгийг байгуулахад тус дөхөм үзүүлж байна. Саяхан Хятадын өндөр албан тушаалтнууд Европын холбоо болон Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН)-ын албаны хүмүүстэй утсаар ярьж, харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, олон талт худалдааны тогтолцоог хамтаар хамгаалах хэрэгтэйг онцлоод, Хятад улс нээлттэй байдлаа тасралтгүй өргөжүүлэх болно гэж мэдэгдэв. Бодлогоо өдөр бүр өөрчилдөг АНУ-тай харьцуулахад Хятад улс эдийн засгийн өсөлтийн найдвартай эх үүсвэр гэж олон улсын шинжээчид үзэж байна. Саяхан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдыг 0.1 пунктээр нэмэгдүүлсэн.

Exit mobile version