Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Зээлийн хүүг бууруулах талаар банкныхантай ярилцана

Нийтэлсэн

Зээлийн хүү өндөр байгаагаас иргэд зээлээс зээлийн хооронд амьдрах болсон билээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ долоо хоногт зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанк, арилжааны банкны удирдлагуудтай ярилцана.

Арилжааны банкны бизнесийн зээл жилийн 20 гаруй хувийн хүүтэй байгаа бол банк бус санхүүгийн байгууллагынх жилийнх нь 40 хувь давсан. Иймээс УИХ-ын түвшинд зохицуулах шаардлагатай хэмээн үзэж байгаа аж. Энэ талаар УИХ-ын дарга

Д.Амарбаясгалан “Богино эргэлттэй, өндөр хүүтэй мөнгө хүүлэх байдал газар авсан нь ажиглагдсан. Энэ долоо хоногт Монголбанк болон арилжааны банкны удирдлагуудтай зээлийн хүүг бууруулах асуудлаар нээлттэй ярилцлага зохион байгуулна. Банкууд дэргэдээ Банк бус санхүүгийн байгууллага байгуулаад банкнаас арилжааны зориулалтай зээл аваад Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан иргэдэд хэрэглээний зээл хэлбэрээр өгч байна. 2024 онд банкуудаас Банк бус санхүүгийн байгууллагуудын авсан зээл 700 гаруй тэрбумд хүрсэн. Банкнаас жилийн 24 орчим хүүтэй авсан зээлээ иргэдэд олгохдоо 36-50 хувийн хүүтэй зээлж байна. Улмаар ломбардууд дахин илүү өндөр хүүтэй зээл олгох зэрэг иргэдэд  санхүүгийн дарамт үзүүлж буй асуудлыг УИХ-ын түвшинд зохицуулах шаардлагатай гэж үзэж байна” хэмээн мэдэгджээ. Монголд гадаадын хөрөнгө оруулалттай банк орж ирвэл өрсөлдөөн бий болж, зээлийн хүү буурахад нөлөөлнө гэж үзэж байгаа ч Монголбанкны зүгээс өнгөрсөн дөрвөн жил орчим гадаадын хөрөнгө оруулалттай банк татах чиглэлд ажилласан ч санал орж ирээгүй. Монголд гадаадын хөрөнгө оруулалттай банк орж ирдэггүй шалтгааныг банк санхүүгийн салбарынхан “Зах зээл дэндүү жижиг буюу хүн ам цөөтэй нь гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбар Монголд ажиллах нь ашиг өгөхгүй гэж үздэгтэй холбоотой” хэмээн тайлбарладаг.

CGTN мэдээ12 цаг өмнө

Астана 2025: Хятад-Төв Азийн түншлэлийг бэхжүүлж, ирээдүйг гэрэлтүүлсэн уулзалт

Энтертайнмент15 цаг өмнө

Ямальтай хамт амарч буй 13 насаар эгч бүсгүй бусдыг “Гэгээрэх”-ийг хүсэв

Нийгэм15 цаг өмнө

Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ

Улс төр15 цаг өмнө

Засгийн газрын гишүүд томилогдож, Улсын Их Хуралд тангараг өргөв

Улс төр15 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр15 цаг өмнө

Шинэ Засгийн газар анхны хуралдаанаа хийж, ТӨСВИЙН ТОДОТГОЛ хэлэлцэнэ

CGTN мэдээ18 цаг өмнө

Ши Жиньпин Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад илтгэл хийлээ

Дэлхий2 өдөр өмнө

Д.Трамп “Долоогийн бүлэг”-ийн уулзалтыг төлөвлөснөөс эрт орхин явна

Нийгэм2 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Дэлхий2 өдөр өмнө

Ираны төрийн телевизийг шууд дамжуулалтын үеэр бөмбөгдөв

Нийгэм2 өдөр өмнө

Хотон шувууны хошуу зарж, худалдахыг завдсан этгээдэд ял оноожээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп “T1” ухаалаг утсаа танилцуулж байна

Улс төр2 өдөр өмнө

Энэ онд 105 мянга гаруй өрхийг шатдаг хийн түлшинд холбоно

Энтертайнмент2 өдөр өмнө

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

Улс төр2 өдөр өмнө

ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзжээ