Энтертайнмент
Б.Од-Эрдэнэ: Ах маань амьд эсэх нь мэдэгдэхгүй байна
Ice Top хамтлагийн гишүүн Eyescool буюу Б.Оргил-Эрдэнэ ар гэрийнхэнтэйгээ холбогдолгүй ес хоног болж буй тухай түүний төрсөн дүү Б.Од-Эрдэнэ олон нийтэд мэдээлэл өгчээ.
Тэрээр энэ тухай “Ах маань өдөр бүр утсаар ярьдаг юм. 2025 оны дөрөвдүгээр сарын 3-нд Малайз улсад очсон байна лээ. 6-ны өдөр Шангри Ла зочид буудалд буугаад тухайн өдрөө ёс бус бичлэг хийсэн. Тэр бичлэг нь дуусаад, түүнээс хойш ор сураггүй алга болоод ес хонож байна.
Ямартай ч Гадаад хэргийн яаманд эрэн сурвалжлах хүсэлт гаргаад байж байна. Ах маань буруу, зөрүү зүйл хийх нь хийсэн. Одоо үхсэн, амьд нь мэдэгдэхгүй байна. Өдөр бүр ямар нэг аргаар утсаар ярьдаг байсан. Одоо утас нь таг, ор сураггүй алга болчхоод байна” гэжээ.