Энтертайнмент
NBA өмсгөлийн борлуулалтаараа тэргүүлсэн тоглогчийг зарлав
Улирлын тоглолтууд дуусаж буйтай уялдуулан NBA өмсгөлийн борлуулалтаараа тэргүүлсэн тамирчид болон бараа бүтээгдэхүүний борлуулалтаараа эхэнд бичигдсэн клубүүдийг танилцууллаа.
2024/25 оны улиралд хамгийн сайн борлуулалттай өмсгөл нь Лука Дончичийнх болжээ. “Лейкерс”-т гэнэтийн цочруулсан солилцоогоор ирсэн словен залуугийн өмсгөлийн дараагаар “Голден Стэйт”-ийн Стефен Көрри, түүний ард “Лейкерс”-ийн Леброн Жэймс бичигдсэн бол аварга баг “Бостон”-ы Жэйсон Тэйтүм дөрөвт, харин тавд “Нью-Йорк”-ийн Жэйлэн Брауны өмсгөл бичигджээ.
Харин бараа бүтээгдэхүүний борлуулалтаараа тэргүүлсэн клубүүдийг жагсаалтыг “Лейкерс” тэргүүлж, “Бостон” аман хүзүүдэж, “Голден Стэйт” гуравт орсон байна. Улирлын дундуур “Бостон” тэргүүлж явсан ч Лука Дончич “Лейкерс”-т дуулиантай очсоноор өөрчлөлт оруулжээ.