CGTN мэдээ

Чие Яншижие: Хонь үхэр хариулж өссөн би төвөд нутагтаа олимпийн анхны алтан медаль авчирсан төвөд охин болсон юм

Нийтэлсэн

Чие Яншижие нь Олимпоос алтан медаль хүртсэн Хятадын анхны төвөд үндэстний тамирчин юм. Тал нутгтаа үхэр, хонь хариулж явсан хүүхэд байснаасаа олимпийн алтан медальт хүртэл, түүний хийсэн алхам бүр цөм ер бусын байсан юм. Тэрээр Олимпийн наадамд дөрвөн удаа оролцсон бөгөөд унах болгондоо илүү шийдэмгий босч ирдэг байлаа. Түүний нөлөөлөл болон урам зоригоор, бүх үндэстний залуучууд өрсөлдөөнт спортод өөрийгөө зориулж, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, амьдралын үнэ цэнээ биелүүлсээр ирсэн юм.

Чие Яншижиегийн түүх Хөхнуурын дэргэдэх өргөн уудам тал нутгаас эхэлсэн юм. 1990 оны арваннэгдүгээр сард Чие Яншижие Хятадын баруун биеийн Хөхнуур мужийн Хайбэйгийн төвөд үндэстний өөртөө засах жөүгийн Хай Янь хошуунд жирийн нэгэн төвөд малчины гэр бүлд төржээ. Төвөд хэлэнд Чие Яншижие гэдэг нь аз жаргал гэсэн утгатай.

Уралдаан алхалтаар хичээллэсэн 20 жилийн хугацаанд, Чие Яншижие өөрийн тууштай тэсвэр хатуужил болон бат итгэлдээ тулгуурлан итгэл найдвараа бэхжүүлж, урьд хожид гадаад, дотоодын тэмцээнд 20 гаруй удаа түрүүлсэн юм.

Exit mobile version