Нийгэм
П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан П.Батчулуун анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянуулахаар өмгөөлөгч нараараа дамжуулан Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ.
Тус гомдлыг Улсын Дээд шүүх хүлээж авах эсэхээ нийт шүүгчийн хурлаар шийднэ. Хүлээж авсан тохиолдолд Дээд шүүхийн хэлэлцэх гомдлын жагсаалтад оруулж, хугацааг товлон хурал зарладаг.
П.Батчулуун эмчийн хувьд эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа. Иймд Ерөнхийлөгчөөс уучлал хүсэж суллагдаасай гэж зөвлөх, ингэж уриалах хүн цөөнгүй байсан. Гэвч уучлал гуйх юм бол өөрийгөө төдийгүй уг донороос эд, эрхтэн авч, өөр хүнд шилжүүлэн суулгах мэс засал хийсэн, 10 гаруй хүнд эрүүл амьдрал бэлэглэсэн бүх эмч, эмнэлгийн ажилтныг гэм буруутай, алдаа гаргасан хэмээн гүтгэсэн болно гэж тэрбээр үзэж байгааг ар гэрийнхэн нь хэвлэлд ярьжээ.
М.Зул