CGTN мэдээ
2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов

Орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдөр, мөн ХТРТ-ийн хилийн чанад дахь 5 дахь кино наадам НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газрын Үндэстнүүдийн ордонд болов. Энэхүү арга хэмжээг Хятадын төв радио телевиз, Хятадаас НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газар болон Швейцарь дахь олон улсын байгууллагын төлөөлөгчид, НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газар хамтран зохион байгууллаа. ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн видео илтгэл тавив. НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газрын Ерөнхий захирал Татьяна Валовая, Хятадаас НҮБ-ын Женевт суугаа төлөөлөгчийн газар болон Швейцарь дахь олон улсын бусад байгууллагад суугаа суурин төлөөлөгч Элчин сайд Чен Шүй нар тус арга хэмжээнд оролцож, илтгэл тавьсан байна. Орос, Серби, Пакистан, Катар, Камерун, Боливи зэрэг Женев дэх 50 орчим орны суурин төлөөлөгч, ахлах дипломатууд, олон улсын байгууллага, байгууллагын төлөөлөгчид, гадаад дотоодын олон салбарын найрсаг зүтгэлтэн зэрэг 300 гаруй зочид уг арга хэмжээнд оролцсон байна.
Шэнь Хайшюн хэлэхдээ, Хятадын хөгжлийг дэлхий нийтээс салгаж болохгүй, дэлхийн хөгжил цэцэглэлт ч Хятад улс шаардагдана. Шинэ эриний Хятад улс эрч хүчээр дүүрэн байна, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь Хятадын ард түмэнд төдийгүй дэлхий дахинд ашиг тусаа өгөх болно.
2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдөр, ХТРТ-ийн хилийн чанад дахь 5 дахь кино наадам нь “Хятад орноор аялах нь” уриан дор болж, дэлхийн өнцөг булан бүрийн найз нөхдийг дуу дүрс бичлэгээр Хятадын түүх соёлыг харуулахыг урьж байна. Уг арга хэмжээний үеэр, хилийн чанад дахь кино наадамд шагнал хүртсэн төлөөлөгчид Хятадад хийсэн аяллын туршлагаасаа хуваалцжээ.
