CGTN мэдээ

Хятад улс Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэмжигч төдийгүй тууштай хэрэгжүүлэгч юм

Нийтэлсэн

Аюулгүй байдал нь улс орон бүрийн ард иргэд сайн сайхан амьдрах эсэхтэй холбоотой төдийгүй, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжил ч үүнтэй салшгүй холбоотой. Иймээс дэлхийн аюулгүй байдлыг хангах нь хүн төрөлхтний ирээдүйн замыг тодорхойлох чухал хүчин зүйл болдог. 2022 оны 4-р сарын 21-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бо Аогийн Азийн чуулга уулзалтын үеэр дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэвшүүлсэн нь өнөөдөр 120 гаруй улс орон, олон улсын байгууллагын дэмжлэгийг авч, Хятад улс болон бусад улс орон, олон улсын байгууллага хоорондын хамтын ажиллагааны олон баримт бичигт тусгагдаад байна. Энэ нь дэлхийн хамтын аюулгүй байдлыг хангах чиглэлд чухал алхам болж байна.

Хятад улс Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэмжигч төдийгүй түүнийг тууштай хэрэгжүүлэгч юм.

2023 онд Хятад улсын зуучлж Саудын Араб, Иран хоёр орны дипломат харилцааг сэргээв. Хоёр орон эвлэрсэн явдал нь яриа хэлцэл сөргөлдөөнөөс илүү урт хугацааны аюулгүй байдлыг хангаж чадна гэдгийг нотолсон юм.

Хятад улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Африк тивд эрлийзжүүлсэн усан тутаргын технологийг нэвтрүүлж, орон нутгийн үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангах, өлсгөлөнгийн улмаас үүссэн нийгмийн зөрчлийг багасгасан байна. Энэ нь “хүнсний аюулгүй байдал” бол нийгмийн тогтвортой байдлын тулгуур чулуу гэдгийг нотолжээ.

“Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтаар дамжуулан Хятад улс зам дагуух улс орнуудад боомт байгуулж өгөн, төмөр зам тавихад туслан, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулж, эрчим хүчний хомсдол зэрэг асуудлыг шийдвэрлэх фото цахилгаан станц барихад тусалж, дэд бүтцийн холболт, ногоон хөгжлийн замаар бүс нутгийн тогтвортой байдлыг ахиулж, аюулгүй байдлын нийтлэг үзэл баримтлалыг бодитойгоор хэрэгжүүлжээ.

2021 оны 12-р сарын 3-нд Хятадын Күнмин хот болон Лаосын Вьентьяныг холбосон Хятад-Лаосын төмөр зам албан ёсоор ашиглалтад орлоо. Энэ бол Лаосын анхны орчин үеийн төмөр зам юм. 1035 км урт уг төмөр зам нь хоёр улс болон ойр орчмын бүс нутгууд хоорондын хүн ам, бараа бүтээгдэхүүний солилцоо, тээвэрт маш их тус дөхөм үзүүлжээ.

Хятадын эмнэлгийн хөлөг онгоц 2024 онд Ази, Африкийн 13 оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн бол, Хятадын томилсон эмнэлгийн баг дэлхийн 50 гаруй орны 100 гаруй эрүүл мэндийн цэгт үргэлжлүүлэн ажилласаар байна.

Хятад улс дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцсоор иржээ. Өнгөрсөн 35 жилийн турш Хятад улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, 20 гаруй улс орон, бүс нутагт 50 мянга гаруй энхийг сахиулагчаа илгээж, гал зогсоох ажиллагаанд хяналт тавьж, нөхцөл байдлыг тогтворжуулах, энгийн иргэдийг хамгаалах зэрэг ажиллагаанд оролцуулжээ.

Exit mobile version