Энтертайнмент

Монголын хоккейн шигшээ ДАШТ-ийг бахдам ялалтаар эхлүүллээ

Нийтэлсэн

Энэ өдрүүдэд Мексикийн нийслэл Мехико хотноо хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар дивизионы тоглолтууд эхэлж, Монголын шигшээ бахдам ялалт байгууллаа.

В хэсэгт манай шигшээ багийнхан Филиппинтэй эхэлж учраа тааран тоглохдоо 13:7-оор хожлоо. Гурван үе дараалан 6:3, 4:3, 3:1-ээр хожиж, нийлбэр дүн 13:7 болсон юм. Хоёрдугаар үеийн эхэнд 6:3-аас “бариулж” 6:6 болж эвгүйтсэн ч дараалан дөрвөн гоол оруулснаар 10:6-аар гуравдугаар үе рүү орсон. Энэ тоглолтод Б.Бату 6 гоол, 4 гоолын дамжуулалт өгсөн бол Ч.Мишигсүрэн 3 гоол, 3 гоолын дамжуулалт өгсөн байна.

Хоёр жилийн өмнө Монголын шигшээ Улаанбаатарт болсон ДАШТ-ий дөрөвдүгээр дивизионы тоглолтод Филиппинийн шигшээд тун харамсалтайгаар нэмэлт үед хожигдож байсан бол энэ удаад даагаа нэхэж чадлаа.

В хэсэгт Филиппинээс гадна Умард Солонгос, Сингапур, Хонконг мөн тэмцээнийг зохион явуулагч Мексиктэй орсон. Манай шигшээ дараагийн тоглолтоо орон нутгийн цагаар бол өнөөдөр 13:00-ээс Сингапуртай хийх юм.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Н.Мишигсүрэн, Б.Бату, М.Чинзолбоо, Л.Бодьхүү, Б.Билгүүн, Б.Энхбат, Э.Мөнхзаяа, Г.Мөнхтулга, Э.Энх-Амгалан, Э.Ариунбилэг, Б.Батбаясгалан, М.Батбаатар, Э.Энхсүх, У.Цэнгэл, У.Нямдаваа, Б.Содбилэг, Э.Амартөр, Э.Энххүслэн, Д.Лхагвадорж, Н.Жадамба, А.Билгүүн

Ахлах дасгалжуулагчаар А.Мэргэн, дасгалжуулагчаар Н.Отгонбаяр, Н.Мишигсүрэн нар ажиллаж байна.

Exit mobile version