CGTN мэдээ
“Сум хадгалах агуулах”-аас олдсон торгон судар
“Сум хадгалах агуулах”-аас олдсон эртний торгон судар ном нь МЭӨ 300 оны үед бичигдсэн эртний одон орон, календарийн тэмдэглэл бөгөөд Хятадын Хунань мужийн Чанша хотын нэгэн сум хадгалах агуулхаас олдсон байдаг.
Тус судар ном нь Хятадын байлдаант улсын үеийн цорын ганц торгон судар юм. Харамсалтай нь 1946 онд бусдын гарт алдагдаж АНУ-д 80 гаруй жил болжээ.
Уг номыг 1942 онд Чу улсын нэгэн булшнаас олжээ. Хүмүүсийн нэрлэдэг “Дөрвөн улирлын зарлиг” хэмээх бичвэр нь уг номын нэг хэсэг болно. Торгон номд бичиг болон зургаар Хятадын эртний цаг улирлын уламжлалыг тэмдэглэж үлдээсэн бөгөөд уг ном нь 47 см урт, 38 см өргөн юм.
Лос Анжелесийн Калифорнийн Их Сургуулийн Хятадын археологи, урлагийн түүх судлаач профессор Лотар фон Фалкенхаузен хэлэхдээ, “Доктор Саклер торгон номын ач холбогдлыг мэдэрч, ийм чухал соёлын дурсгалуудыг гадаадад алдаж болохгүйг тэр ойлгосон. Торгон номуудыг аль болох хурдан Хятадад буцаан өгч, олдсон газартаа эргэн очих нь чухал гэж бодож байна” гэжээ.
“Сум хадгалах агуулах”-аас олдсон эртний торгон судар ном бол Хятадын эртний соёлын үнэт өв төдийгүй дэлхий нийтийн алдагдсан соёлын дурсгалуудын бэлгэдэл юм. Түүнийг Хятадад буцаан өгөх гэсэн хүлээлт нь Хятадын алдагдсан соёлын дурсгалт зүйлсийг буцааж өгөх гэсэн хүмүүсийн дуу хоолойг илэрхийлж байна.