CGTN мэдээ
Хятадын стратегийн хөгжил дэвшил
Зарим хүмүүс Хятадын “хос эргэлт” стратеги болон АНУ-ын сүүлийн жилүүдэд шаардаж буй “үйлдвэрүүдийг АНУ руу буцаах” стратеги хоёрын хооронд ямар ялгаа байх талаар асуулт тавьсан, харьцуулж үзье.
Америкийн загвар: Нэгдүгээрт, Intel-д 50 тэрбум ам.долларын үйлдвэр барих нөхөн олговор олгох, чипийг АНУ-д албадан үйлдвэрлэх зэрэг өндөр нөхөн олговроор компаниудыг нүүлгэн шилжүүлэх. Хоёрдугаарт, Нидерландын ASML компанид шахалт үзүүлж, Хятадад дээд зэрэглэлийн литографийн машин худалдахыг хориглох, Хятадын технологийн шинэчлэлтийг хаахыг оролдох зэргээр технологийн бүслэлтийн холбоо байгуулах. Гуравдугаарт, “худалдааны алдагдлыг тэглэх”, “үйлдвэрлэлийн өгөөж”-д хүрэхийн тулд дэлхийд тарифыг урвуулан ашиглах. Үүний үр дүнд АНУ олон улсын эдийн засгийн дэг журмыг сүйтгээд зогсохгүй өөрийгөө ганцаардмал байдалд оруулж байна.
Хятадын загвар: Нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд зах зээлийг ашиглах. Жишээлбэл, Тесла Шанхай хотод супер үйлдвэр барьсан бөгөөд энд үйлдвэрлэсэн машинууд нь дэлхийн борлуулалтын 45 хувийг эзэлдэг. Хоёрдугаарт, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлдэг. Тухайлбал, Хятадын шинэ эрчим хүчний аккумлятор үйлдвэрлэдэг CATL компани нь Унгар улсад батерейны үйлдвэр бариж, Европын технологийг ашиглах төдийгүй Хятадын туршлагыг нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нь Европын зах зээлийн 20 хувьд хүрч байна. Гуравдугаарт, технологийн нээлттэй байдлыг дэмжиж байна.
АНУ “тэг нийлбэртэй тоглоом”-д оролцож байхад Хятад улс “хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх”-ийг баримталж байна.