Нийгэм

НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Яап Ван Хейрдэн Гуяны төгөлд мод тарилаа

Нийтэлсэн

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Яап Ван Хейрдэн Гуяны төгөлд мод тарилаа.

Нэгдсэн Үндэстний байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Яап ван Хейрдэнээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 3, 4-нд Дундговь аймагт ажиллах үеэрээ “Ид шидийн орон Дундговь” хүүхдийн хөгжил, хамгааллын төв, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл, “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн дэмжих” төслийн хүрээнд ЮНИДО-оос Дундговь аймагт үзүүлсэн дэмжлэг, бусад үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн энэ үеэр НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Яап ван Хейрдэн, түүний гэргий болон аймгийн удирдлагууд хамтын ажиллагааны илэрхийлэл болгон Гуяны төгөлд мод тарьсан юм.

 

Exit mobile version