Дэлхий

Путин цөмийн зэвсэг ашиглахгүйгээр дайныг дуусгах нөөц бололцоотойгоо мэдэгдлээ

Нийтэлсэн

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт Украинд эхлүүлсэн дайныг дуусгаж, логик үр дүнд хүргэх хангалттай нөөц бололцоотой гэдгээ мэдэгдлээ.

Мөн цөмийн зэвсэг ашиглах шаардлага гарахгүй гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрбээр сэтгүүлчийн асуултад “Тэд биднийг өдөөн хатгаж алдаа гаргуулахыг хүсэж байсан. Гэхдээ цөмийн зэвсэг ашиглах шаардлага гараагүй, цаашид ч гарахгүй байх гэж найдаж байна.

Бид 2022 онд эхлүүлсэн дайныг өөрсдийн шаардаж буй логик үр дүнд хүргэж, дуусгахад хангалттай хүч, зэвсэгтэй” хэмээн онцолжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дайн эхэлснээс хойш маш олон хүний цус урссан гэдгийг дурдаад дэлхийн гуравдугаар дайныг өдөөж магадгүй энэ зөрчилдөөнийг зогсоохыг шаардаж буй.

2024 онд Оросын арми дайн эхэлснээс хойших хугацаанд хамгийн олон цэргээ алдсан жил болсон. 45 мянга гаруй цэрэг амиа алдсан нь дайны эхний жилийнхээс гурав дахин их тоо юм.

Түүнчлэн өнгөрсөн оны наймдугаар сард Украины арми Оросын Курск мужийг хяналтдаа авсан бөгөөд тэдний эсрэг байлдахад Умард Солонгосын цэргүүд Оросын зэвсэгт хүчинд тусалсан.

Эх сурвалж: Reuters

Exit mobile version