Энтертайнмент

Хүлэгүүд Азийн Аваргуудын лигт гурав дараалан хожлоо

Нийтэлсэн

#Сагсанбөмбөг BCL Asia East тэмцээний B хэсгийг гурван хожилтой тэргүүлж байна.

FIBA-аас зохиодог сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн (BCL Asia) Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн үргэлжилсээр байна.

Тэмцээний “B” хэсэгт багтсан, Монголын Үндэсний Дээд лигийн 2023-2024 оны улирлын аварга “Хасын Хүлэгүүд/Broncos” баг өчигдөр Тайландын “Hi-Tech Basketball Club”-ыг 63-59 харьцаагаар хожлоо.

Ийнхүү Хүлэгүүд гурван зочлон тоглолтдоо гурав хожиж хэсгээ тэргүүлж эхэллээ. Тэд эхний тоглолтдоо Тайванийн “New Taipei Kings” багийг, хоёр дахь тоглолтдоо Сингапурын “Adroit” багуудыг илүүрхсэн билээ.

Хүлэгүүд үлдсэн гурван тоглолтоо тавдугаар сарын 12-15-ны хооронд Монголдоо хийнэ.

Харин А хэсэгт Монголын Бишрэлт Металл баг 4 оноотой 4-р байрт бичигдэж байна.

Тэмцээний хэсэг тус бүрээс хоёр баг шигшээ шатанд шалгарч BCL Asia тэмцээнд оролцох хоёр эрхийн төлөө тоглоно.

Exit mobile version