Дэлхий

ХУБЭЙ МУЖИД ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТОО 5 ДАХИН БУУРАВ

Нийтэлсэн

Шинэ төрлийн коронавирус буюу covid-19 халдварын голомт Хятадын Хубэй мужид 24 цагийн дотор бүртгэгдсэн шинэ халдварын тоо огцом буурчээ. Өмнөх өдөр нь 1,693-аар нэмэгдсэн халдварын тоо өнгөрсөн өдөр 349 болж буурсан тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна.

Энэ нь нэгдүгээр сарын 25-наас хойш тус мужид нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн цөөн хүн халдвар авсан тохиолдол юм. Нас барсан хүний тоо 108 байсан нь өмнөх өдрийн 132-оос мөн буурсан үзүүлэлт болжээ.

Хятадын эх газраас гадна коронавирусийн халдвараар нас барсан тохиолдол Хонконг, Япон, Филиппин, Франц, Тайваньд бүртгэгдээд байгаа ба дэлхий дахинд халдварын тохиолдлын нийт тоо 75,668, нас барсан хүний тоо 2,123 болсон бол 16,111 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Exit mobile version