Энтертайнмент
Гоо сайхны мэс заслаар дахин залуужсан Энн Хэтэуэй
Энэ жил 42 нас хүрч буй жүжигчин Энн Хэтэуэй загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ болох Met Gala-д хүрэлцэн иржээ. Жил бүр тодорхой сэдвийн дагуу зохион байгуулагддаг уг шоунд алдартнууд өөрсдийн хувцас хэрэгслээр өрсөлддөг гэхэд хилсдэхгүй. Харин энэ удаад жүжигчин Энн Хэтэуэй өөрийн гоо үзэсгэлэнгээр гоёжээ.
Түүний хувьд саяхан гоо сайхны мэс засалд орсон гэх цуурхалд өртсөн. Энэ нь ч үнэн бололтой. Учир нь тэрээр 42 нас хүрч байгаа ч яг л 21-тэй мэт харагдаж байгааг шүтэн бишрэгчид нь онцолжээ.
Каролина Херрерагийн том өмсгөлтэй цагаан цамц болон урт харандаан юпка, алмас эрдэнээр гоёсон түүний гоо үзэсгэлэн зүүсэн үнэт эдлэлээс нь ч илүү гялалзаж байв. Гоо сайхны мэс заслын эмч нар түүнийг хамгийн шилдэг арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээс гадна хамрын хагалгаа, зовхи өргөх мэс засал зэрэг байж болох бүхий л хагалгааг хийлгэсэн байж магадгүй хэмээн таамаглажээ.