Улс төр

П.Сайнзориг: Хороо гэх статусыг ашиглахгүй, хотууд хорооллоос бүрдэнэ

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Нийслэлийн дүүргүүдийг 14 хот болгох асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр тэрээр “Нийслэлийн Засаг дарга дээр төвлөрөөд байгаа эрх мэдлүүдийг задалж хотуудад өгөхөөр болсон. Ингэж байж төр болон иргэдийн хоорондын сайжирна. Хорооны Засаг дарга дээр орохоор төсөв байхгүй, асуудал шийдэх боломжгүй, хүний нөөц, эрх мэдэл байхгүй гэх зүйл ярьдаг. Энэ байдлыг л арилгая гээд байгаа юм. Тэрнээс биш 14 хуваагаад тоглоом хийгээд байгаа зүйл биш. Нэршлийн хувьд ч гэсэн дүүрэг биш хот гэдэг статус руу оруулж байж Хот байгуулалтын хуулийн зарчим мөрдөгдөнө, хот бүр өөрсдийн онцлог эдийн засгийн орчинг бүрдүүлэх юм байна гэж үзсэн.

Бусад орнууд ч гэсэн дан хотуудын нэгдэл байдаг. Токио хот гэхэд л 44 хотын нэгдэг байдаг. Аль болох төсвийн ачааллыг тэнцвэртэй байлгаж иргэдэд ойртуулахын тулд өөрсдөө хотын захирагчаа сонго гэдэг зүйл ярьж байгаа.

Хороо гэдэг статусыг бид ашиглахгүй. Хотууд маань хорооллоос бүрдэнэ” гэлээ.

Exit mobile version