CGTN мэдээ

Ши Жиньпин Хятад, Оросын хүмүүнлэгийн хамтарсан арга хэмжээнд баярын захидал илгээв

Нийтэлсэн

Тавдугаар сарын 7-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Энх тайвны гал голомтыг залгамжилж, цаг эриний шинэ хуудсыг бичиглэе –Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн болон ЗХУ-ын Эх орны аугаа их дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулсан Хятад-Оросын хүмүүнлэгийн солилцооны арга хэмжээ”-нд баярын захидал илгээжээ.

Ши Жиньпин захидалдаа, 80 жилийн өмнө Хятад, Оросын ард түмэн фашизмын эсрэг дайнд хамтран тэмцэж, түүхэн ялалтыг байгуулсан нь хоёр орны хооронд найрамдлын бат бэх үндэс суурь болсон юм. Өнөөдөр ч хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад-Оросын харилцаа шинэ түвшинд гарч, их гүрнүүдийн харилцааны үлгэр жишээ болж байна гэжээ.

Тэрбээр хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэх нь харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолжээ. Мөн хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллаж, ард түмний сэтгэлд ойр, үр нөлөөтэй солилцооны арга хэмжээ олноор зохион байгуулж, хоёр улсын харилцаанд шинэ уур амьсгал, хүч нэмэрлэж, Хятад Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн хамжилцааны түншлэлийн харилцаанд хүч нэмэрлэж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахад шинэ хувь нэмэр оруулахыг уриалав.

Уг арга хэмжээг Хятадын Төв Радио Телевиз болон Оросын Бүх Оросын Үндэсний Радио Телевиз хамтран Москва хотноо зохион байгуулсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн баярын захидал илгээжээ.

Exit mobile version