CGTN мэдээ

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг” нэвтрүүлэг Оросын хэвлэлээр цацагдаж эхэллээ

Нийтэлсэн

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д хийж буй төрийн айлчлал болон Зөвлөлтийн Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцож буйтай холбогдуулан, Хятадын Төв Радио Телевизээс бэлтгэсэн “Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг” нэвтрүүлэг тавдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэллээ. Нээлтийн арга хэмжээ Москвад болж, Орос, Хятадын улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй зочид төлөөлөгчдөөс бүрдсэн 200 гаруй хүн оролцлоо.

Нэвтрүүлэгт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний чухал илтгэл, өгүүлэл, үг ярианд эшлэгдсэн Хятадын эртний судар, сонгодог сургаал үгсийг онцолжээ. Инноваци, соёлын хөгжил, иргэншлийн олон талт байдал, харилцан суралцах, гэр бүлийн хүмүүжил зэрэг сэдвээр дамжуулан Ши Жиньпин даргын улс төрийн алсын хараа, философийн боловсрол, нийгэм-соёлын үзэл баримтлалыг тусгасан нь нэвтрүүлгийн гол агуулга болж байна.

Нээлтийн үеэр ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны сайдын орлогч, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюүн, ОХУ-ын Бүх Оросын Үндэсний Радио, Телевизийн компанийн захирал Олег Борисович Добродеев, ОХУ-ын Соёлын сайд Ольга Борисовна Любимова нар үг хэлж, БНХАУ-аас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жан Ханьхуй видео мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Exit mobile version