CGTN мэдээ

Ши Жиньпин онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараав

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар тавдугаар сарын 7-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор ОХУ-ын нийслэл Москвагийн Внуково тусгай нисэх онгоцны буудалд хүрэлцэн очсон бөгөөд нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараажээ.

Тэрээр хэлэхдээ, ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар ОХУ-д төрийн айлчлал хийж, ЗХУ-ын Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ёслолд оролцох гэж байгаадаа маш их баяртай байна. Найрсаг ОХУ-д дахин ирэхэд маш халуун дотно санагдаж байна. Энэ боломжийг ашиглан, миний бие БНХАУ-ын засгийн газар болон БНХАУ-ын ард түмний нэрийн өмнөөс ОХУ-ын засгийн газар болон ОХУ-ын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөлөө дэвшүүлье гэжээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, БНХАУ ОХУ хоёр бол холдохын аргагүй сайн хөрш, зовлон жаргалаа хуваалцдаг жинхэнэ найз, харилцан амжилтад хүрдэг сайн түнш юм. Хоёр тал томоохон хөрш улс орнуудын харилцааны зөв арга замыг амжилттай хайж олсон бөгөөд өнө мөнхийн найрсаг хөрш, иж бүрэн стратегийн хамтын ажиллагаатай, харилцан ашигтай хамтран ажиллаж, хамт хожихоор гол цөм болгосон шинэ эриний БНХАУ ОХУ-ын стратегийн хамтын ажиллагааны үзэл санааг бий болгосон юм. Тусгаар тогтносон, бие даасан төлөвшсөн, тууштай БНХАУ ОХУ-ын харилцаа нь хоёр ард түмэнд асар их ашиг тусаа өгсөн төдийгүй дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хадгалах, эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнцийг бий болгоход чухал хувь нэмэр оруулсан гэжээ.
Тэрээр цааш нь тэмдэглэхдээ, энэ жил дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жил, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Дэлхий дахины хурдацтай өөрчлөлт, олон улсын ээдрээтэй нөхцөл байдалд, БНХАУ ОХУ нь дэлхийн томоохон гүрнүүд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хувьд дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр дүнг хамтдаа хамгаалж, НҮБ-аар гол төв болгосон олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд тулгуурлан олон улсын дэг журмыг тууштай хамгаалж, дээрэлхэх үзэл, хүчний улс төрийг эрс эсэргүүцэж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэн, илүү шударга, үндэслэлтэй дэлхийн засаглалын тогтолцоог бүрдүүлэхийг дэмжинэ гэжээ.
Айлчлалын үеэр миний бие Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийж, хоёр орны харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагаа, харилцан анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар гүнзгий ярилцаж, БНХАУ ОХУ-ын шинэ эрин дэх иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны хөгжлийг эрчимтэй хөдөлгөх хүчээр сэлбэх болно гэжээ.
Энэ удаа миний бие 10 жил алгасаад ОХУ-ын “Тавдугаар сарын 9” -ний ялалтын баярын арга хэмжээнд дахин оролцох гэж байгаа юм. Олон орны удирдагчид, ОХУ-ын ард түмэнтэй хамтран Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын төлөө амь биеэ баатарлагаар зориулсан дайчдыг гүнээ дурсан санагалзаж, дэлхийн хоёрдугаар дайны түүхийг зөвөөр таниулан, олон улсын тэгш эрх, шударга ёсыг хамгаалахын төлөөх цаг үеийн хүчтэй дуу хоолойг хамтран уламжлахыг хүсэн хүлээж байна гэжээ.

Exit mobile version