Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Ши Жиньпин В.Путин нар сэтгүүлчидтэй уулзав

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар тавдугаар сарын 8-ны үдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар Москва дахь Кремльд хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчидтэй уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, саяхан би ерөнхийлөгч В.Путинтэй гүнзгий, найрсаг, баялаг үр дүнтэй хэлэлцээ хийж, олон шинэ чухал нийтлэг ойлголтод хүрлээ. Бид “Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайн, ЗХУ-ын Аугаа их эх орны дайны ялалт болон НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэхийг тохиолдуулан БНХАУ, ОХУ-ын шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх тухай БНХАУ, ОХУ-ын хамтарсан мэдэгдэл”-д хамтаар гарын үсэг зурж, хоёр орны холбогдох салбарууд хамтын ажиллагааны олон баримт бичгийг харилцан солилцоход байлцаж, БНХАУ, ОХУ-ын харилцааны хөгжилд шинэ эрч хүч нэмсэн гэв.

Ши Жиньпин онцлохдоо, ОХУ нь миний бие БНХАУ-ын даргын хувиар хамгийн олон удаа айлчилсан орон бөгөөд энэ удаад арван нэг дэх удаагаа Орост ирэв. Маргааш би ЗХУ-ын Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцох болно. Энэ нь миний хувьд 10 жилийн дараа энэхүү томоохон дурсгалын арга хэмжээнд дахин оролцож байгаа болно. Өнгөрсөн 10 жил нь олон улсын байдалд асар их донсолгоо өөрчлөлт гарсан 10 жил байсан боловч Хятад, Оросын харилцаанд асар их хөгжил дэвшил гарсан 10 жил ч байлаа. БНХАУ, ОХУ хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжин гүнзгийрч, хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг бид хамтдаа харлаа. Дэлхийн, цаг үеийн, түүхийн өөрчлөлтийн өмнө Хятад, Орос хоёр орон хоёр талт харилцааныхаа урагшлах чиглэл, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн ерөнхий чиг хандлагыг тууштай барьж, үүрэг хариуцлагаа үүрч, бүх талаар хамтран ажиллаж, хоёр орны хөгжил, сэргэн мандалтыг ахиулж, олон улсын эрх тэгш байдал, шударга ёсыг хамгаалахад шинэ илүү их хувь нэмрээ оруулах ёстой юм.

Одоогоос 80 жилийн өмнө милитаризм, нацизмын савартай нүүр тулж, Хятад Орос хоёр орны цэрэг ард бүгдээрээ дайсныг үзэн ядаж, мөр зэрэгцэн тулалдаж, түүхийн сүр жавхлант баатарлаг хуудсыг бичиж үлдээсэн юм. Хоёр орны ард түмний цус асгаруулсан тэмцэл хийгээд дайны галын дунд тогтоосон агуу нөхөрлөл нь хоёр орны харилцааг өндөр түвшинд хөгжүүлэх бат суурийг тавьсан юм. БНХАУ ОХУ хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааг улам боловсронгуй, уян хатан ирээдүйд хүргэх ёстой.

Харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх, харилцан бие биенээ амжилтад хүргэх сайн түнш байх ёстой. Дэлхийн хоёрдугаар дайны үед хүндрэл саад бэрхшээлийг даван нэн шаардлагатай их хэмжээний материалыг бие биедээ тээвэрлэж байснаас эхлээд эдүгээ хоёр талын худалдааны хэмжээ дээд амжилтад хүрсээр байгаа хүртэл Хятад Оросын харилцан ашигтай хамтын ажиллагааны “хурдны галт тэрэг” уул голыг дамжин, саад бэрхшээлийг давж, ер бусын замналыг туулсан юм. БНХАУ ОХУ хоёр тал олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны материаллаг суурийг бататгаж, хоёр орны ард түмэнд тасралтгүй үр өгөөжөө өгч, дэлхий нийтийн хөгжилд улам хүчтэй түлхэц үзүүлэх ёстой.

Шударга ёсыг дээдэлж, олон улсын дэг журмыг хамгаалагч байх ёстой. БНХАУ ОХУ нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Ази, Европ дахь тулалдааны гол талбар байсан бөгөөд дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтад шийдвэрлэх хувь нэмэр оруулж, дайны дараах олон улсын дэг журмыг тогтоох үндэс суурийг тавьсан юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн тогтвортой, эерэг, дэвшилтэт хүчин болохын хувьд БНХАУ ОХУ хоёр орон үргэлжлэн тууштай хамт байж, НҮБ-аар гол цөм болгосон олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг тууштай хамгаалж, эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт дэлхий ертөнцийг үргэлжлүүлэн урагш ахиулах ёстой.

Хүч хамтран бэрхшээлийг давж, дэлхийн засаглалын манлайлагч болох ёстой. Дэлхийн ирээдүй, хувь заяаг бүх улс орнууд хамтран тодорхойлж, дэлхийн хөгжлийн үр шимийг бүх улс орон хуваалцах ёстой. Хятад Орос хоёр орон дэлхийн томоохон гүрнүүд, хөгжиж буй зах зээлийн чухал орнуудын хувьд дэлхийн засаглалыг илүү шударга, зүй зохистой чиглэлд ахиулах эрхэм зорилгыг мөрөндөө тээж байна. Хоёр тал НҮБ, ШХАБ, БРИКС зэрэг олон талт индэр дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, жинхэнэ олон талт үзлийг баримталж, дэлхийн засаглалыг зөв чиглэлд удирдан, хүртээмжтэй, уужуу багтаамжтай эдийн засгийн даяаршлыг ахиулах ёстой гэв.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, олон улсын нөхцөл байдал өөрчлөлт эмх замбараагүй байдлаар дүүрэн байгаа энэ үед БНХАУ ОХУ хоёр орон мөнхийн сайн хөршийн найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн зохицуулалт, харилцан ашигтай хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх үзэл санааг тууштай баримталж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, Хятад Оросын харилцааны өндөр, хэмжээ, уян хатан чанарыг бүх талаар дээшлүүлж, дэлхийн энх тайван, аюулгүй байдалд илүү олон тогтвортой байдлыг бий болгож, дэлхийн хөгжил цэцэглэлтэд илүү хүчтэй түлхэц өгөх ёстой гэв.

Дэлхий16 минут өмнө

Мартагдашгүй түүхийн улбаа 70 жил

Covid-1910 цаг өмнө

Путин Кремлийн ордонд Ши Жиньпинг цайлав

CGTN мэдээ10 цаг өмнө

Хятад Орос хамтарсан мэдэгдэл нийтэлж, Хятад-Оросын стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргалаа

CGTN мэдээ24 цаг өмнө

Ши Жиньпин В.Путин нар сэтгүүлчидтэй уулзав

CGTN мэдээ1 өдөр өмнө

 “Хятад орноор аялахуй-2025” арга хэмжээ эхлэв 

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин дарга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийв

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараав

CGTN мэдээ1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг” нэвтрүүлэг Оросын хэвлэлээр цацагдаж эхэллээ

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Хятад, Оросын хүмүүнлэгийн хамтарсан арга хэмжээнд баярын захидал илгээв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин ОХУ-ын хэвлэлд гарын үсэгтэй нийтлэл нийтлэв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпиний ОХУ-д хийх айлчлалын утга учрыг гурван одон медалиар өгүүлэх нь

Улс төр3 өдөр өмнө

П.Сайнзориг: Хороо гэх статусыг ашиглахгүй, хотууд хорооллоос бүрдэнэ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүргээс нийт 1278 ТҮЦ нүүлгэжээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Жүжигчин Ём Хе Ран: Э Сун аа, ээж нь шагнал авчихлаа

Улс төр3 өдөр өмнө

Шадар сайд Т.Доржханд Азийн хөгжлийн банкны Захирагчдын уулзалтад оролцлоо

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм6 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна