CGTN мэдээ
Ши Жиньпин ОХУ-д хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлэв
Хятад улсын дарга Ши Жиньпиний ОХУ-д хийсэн төрийн айлчлалаа өндөрлөж, ЗХУ-ын Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцоод, орон нутгийн цагаар 5-р сарын 10-ны өглөө Бээжинд буцаж ирэв.
Москвагаас хөдөлж байх үед ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Чернышенко болон бусад төрийн өндөр албан тушаалтнууд түүнийг үдэхээр нисэх онгоцны буудалд хүрэлцэн иржээ.
Оросын тал Ши Жиньпинийг нисэх онгоцны буудалд үдэх ёслол хийлээ. Цэргийн хамтлаг Хятад, Оросын төрийн дууллыг эгшиглүүлэв. Ши Жиньпиний тусгай онгоц хөөрсний дараа Оросын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцууд дагалдан хөөрөв.
Онгоцны буудал руу явах замд нутгийн иргэд, Хятадын аж ахуйн нэгжийн төлөөлөл, гадаад оюутнууд замын хоёр талаар Хятад, Оросын төрийн далбааг өргөж, Ши Жиньпиний ОХУ-д хийсэн айлчлал бүрэн амжилттай болсонд халуун баяр хүргэв.