Энтертайнмент
Б.Мөнгөнзул, Б.Мөнгөнтуул нарт “Дэлхийн цом”-ын эрх авах найдлага байна

Шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээний 2/3 өнгөрч, одоо сүүлчийн гурван өрөг үлдээд байна.
Зургаан өргийн дараагаар манай шатарчдаас Б.Мөнгөнзул 5 оноотой хоёрдугаар байрт яваа бол их мастер Б.Мөнгөнтуул 4.5 оноотой 11 дүгээр байрт бичигдэж байна. Эхний 11 байрт Энэтхэгийн 4, ОХУ-ын 3, Монголын 2, БНХАУ болон Казасхтаны тус бүр 1 тамирчин бичигдэж байгаа юм.
Өнөөдөр Б.Мөнгөнзул адил 5 оноотой дөрөвдүгээр байрт бичигдэж буй Энэтхэгийн Нандидхатай хараар, Б.Мөнгөнтуул адил 4.5 оноотой 6 дугаар байрт бичигдэж буй ОХУ-ын их мастер Валентина Гунинатай мөн хараар тоглоно.
АНЭУ-ын Аль Айнд болж буй тус тэмцээнд манай 17 шатарчин хоёр дасгалжуулагчийн хамт оролцож байгаа. Эрэгтэйчүүдээс эхний 10-т орсон, эмэгтэйчүүдээс эхний 2-т орсон тамирчид Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхээ авах болно. Манай хоёр “Мөнгөн”-ий хувьд энэ эрхийг авах найдлага байна.
Та бүхэнд өчигдөр Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нарын өрсөлдөгчтэйгээ тэнцсэн хоёр өргийг толилуулж байна.
Б.Мөнгөнзул – Сүн Юшин /2025.05.12/
1.d4 Nf6 2.c4 e6 3.Nc3 Bb4 4.Qc2 O-O 5.e4 c5 6.dxc5 Nc6 7.Nf3 Bxc5 8.Bg5 Nd4 9.Nxd4 Bxd4 10.Be2 h6 11.Bh4 Be5 12.O-O Qc7 13.Bg3 Bxg3 14.hxg3 b6 15.Qd3 Bb7 16.Rfd1 Rfd8 17.Nb5 Qe5 18.Nd6 Bc6 19.b4 Nxe4 20.Qe3 Qc3 21.Bd3 f5 22.Bxe4 Qxe3 23.fxe3 Bxe4 24.Nxe4 fxe4 25.Rd4 d5 26.Rad1 Rac8 27.cxd5 Rxd5 28.Rxd5 exd5 29.Rxd5 Rc3 30.Rd7 Rxe3 31.Rxa7 Rxg3 32.Re7 Re3 33.b5 Re1+ 34.Kf2 Rb1 35.Rxe4 Rxb5 36.a4 Rb3 37.Re5 Kf7 38.a5 Kf6 39.Rd5 Ke6 40.Rh5 bxa5 41.Rxa5 Kf6 42.Ra6+ Kf5 43.Ra5+ Kg4 44.Ra4+ Kh5 45.Ra5+ g5 46.Ra6 g4 47.g3 Rb5 48.Ra8 Rf5+ 49.Kg2 Rf6 50.Rg8 Rb6 51.Rg7 Rb2+ 52.Kg1 Re2 53.Rg8 Re6 54.Kg2 Rg6 55.Ra8 Rg7 56.Ra5+ Kg6 57.Ra6+ Kh7 58.Ra4 h5 59.Ra5 Kh6 60.Rb5 Rg5 61.Rb6+ Rg6 62.Rb5 Rf6 63.Ra5 Kg6 64.Rb5 Rf5 65.Rb6+ Kg5 66.Rb8 Kf6 67.Rb6+ Ke5 68.Rb4 Kd5 69.Ra4 Re5 70.Kf2 Kc5 71.Rf4 Rd5 72.Ra4. 1/2-1/2
Ольга Гиря – Б.Мөнгөнтуул /2025.05.12/
1.d4 d5 2.c4 c6 3.Nf3 Nf6 4.cxd5 cxd5 5.Nc3 Nc6 6.Bf4 Bf5 7.Ne5 e6 8.Qb3 Be7 9.Qxb7 Nxe5 10.Bxe5 O-O 11.e3 Bd6 12.Bxd6 Qxd6 13.Qa6 Qb4 14.Qb5 Qe7 15.Qe2 Rab8 16.Qd2 Rfc8 17.f3 Qb4 18.Nd1 Qxd2+ 19.Kxd2 Rc2+ 20.Ke1 Nd7 21.Be2 e5 22.Rf1 exd4 23.exd4 Re8 24.Rf2 Nb6 25.Nc3 Rxb2 26.Kf1 Rc8 27.Nd1 Rd2 28.Ne3 Bg6 29.Ba6 Bd3+ 30.Bxd3 Rxd3 31.Nf5 Kf8 32.Re2 g6 33.Nd6 Rc6 34.Re8+ Kg7 35.Nb5 Rd2 36.Re2 Rxe2 37.Kxe2 a6 38.Na3 Rc3 39.Rb1 Rxa3 40.Rxb6 Rxa2+ 41.Kf1 h5 42.Rd6 Ra5 43.Kf2 h4 44.f4 Kf8 45.Kf3 Ke7 46.Rb6 Ra3+ 47.Kg4 Ra2 48.g3 Rxh2 49.gxh4 Rg2+ 50.Kf3 Rd2 51.Rxa6 Rxd4 52.Kg4 Rd1 53.Ra7+ Kf6 54.Ra6+ Kg7 55.Ra7 d4 56.Kf3 d3 57.Ke3 Kf6 58.Ra5 d2 59.h5 Rh1 60.Kxd2 Rxh5 61.Ra7 Rh3 62.Ke2 Rb3 63.Kf2 Ke6 64.Ke2 f6 65.Ra5 Kf7 66.Ra7+ Kf8 67.Kf2 f5 68.Rc7 Kg8 69.Ra7 Rh3 70.Kg2 Re3 71.Kf2 Re4 72.Kf3 Kf8 73.Rb7 Re7 74.Rb6 Kg7 75.Ra6 Rc7 76.Ra8 Rc3+ 77.Kf2 Rc6 78.Kf3 Kf7 79.Rb8 Ke6 80.Re8+ Kd5 81.Re5+ Kd4 82.Re8 Rd6 83.Re7 Kd3 84.Kg3 Rd4 85.Re6 g5 86.fxg5 Rg4 87.Kf3. 1/2-1/2
