Энтертайнмент

Жэйсон Тэйтүмийн ахиллын шөрмөс тасарсан байж болзошгүй

Нийтэлсэн

NBA-гийн плей-оффт “Нью-Йорк Никс”-ийн эсрэг цувралын дөрөв дэх тоглолтын төгсгөлд “Бостон”-ы довтлогч Жэйсон Тэйтүм гэмтсэн.

Тоглолт өндөрлөхөд 3 минут дутуу байхад Тэйтүм талбай дээр ямар нэгэн контакт аваагүй хэрнээ унаж, тавхай шагай хавьцаа өвдөж буйгаа илэрхийлэн барьсан юм. “Селтикс”-ийн лидерийг тэр даруй талбайгаас дамжлан гарч, хонгилд тэргэнцэр дээр суулган авч одсон.“Никс” энэ тоглолтод 121:112-оор хожсоноор цувралд 3:1-ээр тэргүүлж явна.

Спортын гэмтэл дагнасан нэрт эмч Жесси Морсын нийтэлсэн постыг үзвэл Жэйсон Тэйтүмийн ахиллын шөрмөс тасарсан байж магадгүй гэж таамаглажээ. Харин яагаад шагайны арын шөрмөсийг Ахиллынх гэж нэрлэсэн тухайд бол домогт өгүүлснээр  Грекийн Ахиллес баатрыг ээж нь үхэшгүй мөнх болгохын тулд Стикс голын усанд дүрэхдээ өсгийнөөс нь барьсан учир тэр хэсэг нь эмзэг хэвээр үлдсэн ганц сул тал нь болжээ. Хожим тулааны үеэр яг тэр газраа сум зоолгон амиа алдсан гэдэг юм.

Ахиллын шөрмөс нь ихэвчлэн өндөр үсрэх, үсэрч буухад гэмтдэг. Жэйсон Тэйтүмийн хувьд ийм шалтгаантай байх магадлалтай. Хамгийн хүнд гэмтлүүдийн тоонд багтдаг бөгөөд хагалгаа амжилттай хийлгэсний дараа ч хэдэн сарын турш эмчилгээ хийлгэж, гам барих шаардлагатай болдог.  

Exit mobile version