Дэлхий

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлжээ

Нийтэлсэн

Бүгд Найрамдах Солонгос Улсад зургаадугаар сарын 3-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэлсэн байна. Төрийн тэргүүний албан тушаалд нэр дэвшигчдийн бүртгэл тавдугаар сарын 11-нд дуусжээ.

Тус улсын Сонгуулийн төв комиссын мэдээлснээр, ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын дарга асан Ли Жэ Мён, одоогоор эрх барьж буй “Иргэний хүч” намаас нэр дэвшигч Ким Мун Су, Шинэтгэлийн намын тэргүүн Ли Жун Сок, Ажилчны ардчилсан намын нэр дэвшигч Квон Ён Гук, бие даагч Хван Гё Ан болон Сон Жин Хо зэрэг долоон нэр дэвшигч өрсөлдөж байгаа ажээ.

Дөрөвдүгээр сарын 4-нд БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх тус улсын ерөнхийлөгч асан Юн Сок Ёлд итгэл үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан юм. Сөрөг хүчний Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мён болон “Иргэний хүч” намын төлөөлөгч Ким Мун Су нарын дунд гол өрсөлдөөн өрнөнө гэж таамаглаж байгаа ажээ.

Социологийн Realmeter товчооноос нийтэлсэн олон нийтийн санал асуулгын дүнгээс үзвэл, санал асуулгад оролцогчдын 52,1% нь Ли Жэ Мёныг, 31,1% нь Ким Мун Су-г дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тавдугаар сарын 12-нд Сөүлд сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн Ли Жэ Мён 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Юн Сок Ёлд нэг хүрэхгүй хувийн саналаар ялагдаж байжээ.

Exit mobile version