Бидэнтэй нэгд

Боловсрол

Г.Гантуяа: Үнэлгээнд өндөр оноо авсан багш цалингийн 40 хувь хүртэлх урамшуулал авна

Нийтэлсэн

Боловсролын сайдын 2024 оны А115 тушаалаар сургуулийн өмнөх болон ЕБС-ийн багшийн ажлыг үнэлэх үнэлгээний журам батлагдсан. Уг журмын дагуу үнэлгээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Уг үнэлгээний ажлын явцын талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяагаас тодрууллаа. 

-СӨБ болон ЕБС-ийн багшийн ажлыг үнэлэх үнэлгээний дагуу цэцэрлэгийн багш нарыг үнэлэх ажил дууссан. Цэцэрлэгийн багш нарын хувьд үнэлгээний ажил хэрхэн болж өнгөрөв?
-СӨБ-ын багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг дөрөвдүгээр сарын 28-аас тавдугаар сарын 3-ныг дуустал зохион байгууллаа. Хүүхдийг хамгаалах үйл ажиллагааны ахиц, үр дүн, багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн болон цэцэрлэгийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр гэсэн үндсэн гурван шалгуурын дагуу үнэллээ. Эдгээр шалгуур үзүүлэлтийг хүүхдийн эзэмшсэн мэдлэг чадварыг илрүүлэх ажиглалтын хуудас, асуулга, сорилын үр дүнгээр мэдээллийг цуглуулсан.

-Цэцэрлэгийн нэг ангиас хүүхдүүдийг хэрхэн түүвэрлэж шалгалтад хамруулсан бэ?
-Суурь мэдээллийн санд баталгаажуулсан нийт хүүхдийн тооноос хамаарч түүвэр хийсэн. Бүлгийн багшийн хувьд хэдэн суралцагч сургалтын үйл ажиллагаанд оролцож буйгаас хамаарч 30-аас доошгүй хувийг хамруулсан. Харин хөгжим болон биеийн тамирын багш нарын хувьд нийт суралцаж байгаа хүүхдийн 20-оос доошгүй хувийг түүвэрлэж үнэлгээнд хамрууллаа.

-ЕБС-ийн багш нарыг үнэлэх ажил эхэлж байна. Энэ жилийн хувьд онцлог тал нь юу байна вэ?
-ЕБС-ийн багшийн ажлыг үнэлэх гүйцэтгэлийн үнэлгээг энэ сарын 12-оос 23-ыг дуустал зохион байгуулна. Энэ жилийн хувьд суурь, бүрэн дунд боловсролын суралцагчид цахим суурьтай шалгалт өгнө. Хамгийн ихдээ 40 шалгуулагч түүвэрлэгдэж шалгалтад хамрагдана.

Үнэлгээгээр багш, сургууль, орон нутаг бүр ямар хэмжээнд боловсролын үйл ажиллагааг явуулж байгааг дүгнэж болно. Цаашид боловсролын салбарт хийх ажлуудыг илүү нарийвчлан гаргах эерэг талтай

-Гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдах ЕБС-ийн багш нар юуг анхаарах вэ?
-Багш нарын хувьд суурь мэдээллийн санд үнэн зөв мэдээллээ өгч баталгаажуулах ёстой. Тус мэдээлэлд үндэслэж шалгалт, асуулгын түүвэр мэдээллүүд хийгдэх учраас багш нар үүн дээр анхаарах хэрэгтэй.

Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний онооны ихэнх хувийг сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сурлагын амжилт эзэлж байгаа. Үүний тулд хичээл, сургалтын үр дүнг үнэлэх үнэлгээний шалгуур гэсэн баримт бичигт ямар үр дүнд хүрэх, түүний дагуу шалгалтын сэдэв, даалгаврууд  боловсруулагдаж гардаг. Тэр шалгуур үзүүлэлтийг баримтлан хичээл, сургалтынхаа үйл ажиллагаанд ашиглаж чадсан бол оноогоо бүрэн авах боломжтой.

-Гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн яаж, хэн үнэлдэг вэ?
-Үнэлгээг тодорхой, шалгуур үзүүлэлтийн дагуу хийнэ. Багшийн тооноос хамаарч 3-11 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана. Энэ багийн бүрэлдэхүүнд эцэг эх, багш, аргазүйч нар багтдаг.

-Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн багшийн цалинд тодорхой хувиар нөлөөлж байгаа. Хувьчилж үзвэл ямар хэмжээний урамшуулал бодогдох вэ?
-Энэ үнэлгээгээр багш, сургууль, орон нутаг бүр ямар хэмжээнд боловсролын үйл ажиллагааг явуулж байгааг дүгнэж болно. Цаашид боловсролын салбарт хийх ажлуудыг илүү нарийвчлан гаргах эерэг талтай. Багш нарын хувьд өндөр оноо авсан багш  цалингийн 40 хувь хүртэлх урамшуулал авах боломж бүрдэнэ.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

CGTN мэдээ8 цаг өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр13 цаг өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр16 цаг өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент16 цаг өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий16 цаг өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм16 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр16 цаг өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий4 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр4 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм4 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент4 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ