CGTN мэдээ

Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны Женевийн хэлэлцээний хамтарсан мэдэгдлийн талаар танилцуулав

Нийтэлсэн

2025 оны 4-р сараас хойш АНУ-ын засгийн газар үүнээс өмнө ганц талаасаа хэрэгжүүлсэн нэмэлт тарифын үндсэн дээр, Хятадад “харилцан тэгш тариф” гэгчийг ноогдуулж, Хятад улс хууль ёсны дагуу хатуу хариу арга хэмжээ авав. Үүний дараа АНУ тарифын арга хэмжээгээ дараалан нэмэгдүүлж, Хятадад ногдуулах “харилцан тэгш татвар”-ын хэмжээг эхний ээлжинд 34% байсныг нэмэгдүүлээд 84% болон 125% болгосон. АНУ-аас өндөр татвар ногдуулсан нь хоёр талын эдийн засаг, худалдааны хэвийн солилцоонд ноцтой хохирол учруулж, олон улсын эдийн засаг, худалдааны дэг журмыг ноцтой алдагдуулж байна. Энэ удаагийн уулзалтын үеэр хийсэн хамтарсан мэдэгдэл бол хоёр тал эрх тэгш яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар санал зөрөлдөөнөө шийдвэрлэсэн чухал алхам байж, цаашид санал зөрөлдөөнөө арилгах болон хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд үндэс суурь тавьж, нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна.

Exit mobile version