Дэлхий
Украинд дайны галыг зогсоох боломжийг алдаж болохгүй гэж үзэж байна
Украинд дайны галыг бүх нийтийг хамарсан байдлаар зогсоох нь энхийн яриа хэлэлцээ эхлүүлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх учраас энэ боломжийг алдаж болохгүй гэж Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа мэдэгдсэн байна.
Туркийн ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлснээр, Москва болон Киев шууд яриа хэлэлцээгээ сэргээхийг эрмэлзэж байгаа нь онцгой чухал хэмээн Эрдоган үзэж байгаа бөгөөд Туркийн эрх баригчид үйл явцын бүх шатанд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг илэрхийлжээ. Туркийн төрийн тэргүүн ОХУ, Украины энхийн яриа хэлэлцээ хийх төлөөлөгчдийг Турк улсад баяртайгаар хүлээн авах бэлэн байгаа аж.