Нийгэм

Хүний гэрлэн бүрхүүл бүтэн байвал ажил, амьдрал ч тэгширнэ

Нийтэлсэн

Хаврын улиралд хүмүүсийн дархлаа сулрах, ядрах, хууч өвчнүүд сэдрэх зэрэг өвчин түлхүү илэрдэг.Тэгвэл аливаа амьд бүхэнд байдаг амьдралын эрч хүч буюу энергийг оношилж, сэргээх, нөхөх эмчилгээг аура оношилгоо, гал заслын аргаар хийдэг байна.Энэ нь хүний  эрүүл мэнд, бие махбодод сайнаар нөлөөлөөд зогсохгүй ажил, амьдралд ямар ач тустай болох талаар “Гал энерги 89” төвийн уламжлалтын эмч Д.Дэлгэртэй ярилцлаа.


-Сүүлийн үед нийгмийн стресс бухимдал ихэсч, хүмүүс алжаал ядаргаагаа тайлах, амрах, стерссээ тайлах арга замуудыг эрэлхийлэх  болжээ. Иймд энергийг оношлох, сэргээх, алдагдлыг нь нөхөх аргуудын талаар ярьж өгнө үү?

-Хүн амьдарч буй орчин, амьдралын буруу хэвшил, буруу хооллолт, стресс бухимдал, гаднаас ирэх хэл ам, хэрүүл маргаан, түүнчлэн гар утас, таб, компьютер ашиглах, телевизор олон цагаар үзэх гэх мэт цахилгаан хэрэгслийн нөлөө гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалан энергийн алдагдалд орох болсон. Өөрөө хэлбэл, эдгээр зүйлүүд  аура буюу  хүний гэрлэн бүрхүүлийг гэмтээдэг.

 

 

Аура буюу гэрлэн бүрхүүл гэмтэхээр  хүний махан бие өвддөг,  сэтгэл санаа хямардаг, улмаар  ажил үйлс бүтэмжгүй болох зэрэг сөрөг өөрчлөлтөд орж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, энэ нь тухайн хүн энергийн алдагдалд орж байна гэсэн үг юм. Ингэснээр хүний биед орших энергийн эргүүлэг саатах, удаашрах, давтамжаа алдах, тэнцвэргүй боайдалд ордог бөгөөд улмаар хүний бие махбод, сэтгэл мэдрэмж, оюун санааны хувьд мөн тэнцвэрээ алдаж, хямарч, өвчин зовиур үүсэж эхэлдэг. Ертөнцийн гол бүтээгч энерги. Өнөөдрийн энергийн зуунд энергийн түвшинг тодорхойлж, түүнийг дүүргэж эмчлэх үр дүнтэй олон аргын нэг бол аура оношилгоог тодорхойлж, гал заслын эмчилгээгээр анагаах засал  юм.

 

 

Энергийн эрин зуунд хүний эрүүл мэнд, хайр сэтгэл,ажил үйлс гээд бүх юм энергийн хүрдтэй холбоотой. Жишээ нь, аура оношилгоогоор тухайн хүний удмын мэдээлэл өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг дээр гардаг. Энэ нь нэг ёсондоо оношилгоо юм. Гал засал эртний умард зүгээс гаралтай, эртний хаад ноёдод нууц жорын дагуу хийж байсан эмчилгээний арга юм.Гэхдээ монголчууд бол язгуураасаа галаасаа энерги авч ирсэн уламжлалтай. Галын тахилтай, галаа тахидаг ахуй соёл нь тийм байсан. Уур уцаартай, өвчин зовуурьтай, нойргүйдэлтэй, ажил үйлс нь бүтэмжгүй байгаад байвал гал заслаар тэр бүхэн хөөгдөж, сайн нөлөө үзүүлдэг. Эмийн бус, мэсгүй эмчилгээний арга гэж явдаг. Өвчнийг намдаана, гал заслаар  цусны эргэлтийг сайжруулдаг.

-Аура оношилгоогоор юу оношилж, ямар мэдээлэл гаргадаг вэ?

-Био энергийн сеткан болон 6D програмаар хүний гэрлэн бүрхүүл буюу аураг оношилж байна.Хүний биеийг тойрсон гэрлэн бүрхүүл буюу нарийн бие байгаа нь нэгэнт тогтоогдсон юм. Хүний гэрлэн бүрхүүл бүтэн,долоон хүрд нээлттэй,тэнцвэртэй бол эрүүл мэнд сайн, сэтгэл санаа өөдрөг, ажил үйлс бүтэмжтэй байдаг. Харин гэрлэн бүрхүүл бохирдож сэвтвэл өвчлөмтгий, биеийн болон энергийн дархлаа сул, зан төлөвт өөрчлөлт орж, хувийн амьдралд асуудлууд үүсдэг байна. Гэрлэн биеэ оношлуулснаар энергийн алдагдалын хэмжээ,  эцэг эхийн, өвөг дээдсийн, удмын болон нутаг усны мэдээлэл, газар лусын хорлол, бузар дэвийн хорлол байгаа эсэх, сансар, газрын энерги авч байгаа байдал, архагшсан өвчлөл, сэтгэл зүй, зан төлөвийн байдал, гэрлэн бие эвдэрсэн гадны шалтгаан /хараал жатга, хар цагаан хэл ам, боолт, дөнгө, ховс гм/, амьдралын ерөнхий ноён нуруу /үр хүүхэд, хань ижлийн заяа/, санхүүгийн асуудал, гарах гарц зэрэг мэдээллүүдийг гаргадаг.

-Гал засал гэж юу вэ?

-Хүний биеийн бүх хэсгүүдийн энергийн хүрдүүд болон хийн судлуудыг нээн цусны эргэлтийг сайжруулахын зэрэгцээ биеэд удаан хугацааны турш янз бүрийн шалтгаанаар хурсан халуун ба хүйтэн хий, салхи, чийг, хор зэргийг гадагшлуулсанаар хүний биеийн эд эс сэргэж бие махбод өөрөө өөрийгөө сэргээн засах боломж бүрддэг байна. Өөрөөр хэлбэл, энэхүү засал нь хүний бие өөрөө өөрийгөө сэргээн засах чадвар дээр суурилсан нэгэн төрлийн байгалийн галаар анагаах арга юм. Энэхүү засал нь өвчтэй хүнийг эдгээж эрүүл хүний бие махбодийг сэргээн тамиржуулан дархлаажуулж арга билгийг тэнцвэржүүлэх төдийгүй ямарч өвдөлтгүйгээр олон жилийн ужиг хууч өвчнүүдийг гайхалтай түргэн анагаах увидастай юм. Үүний гол нууц нь хүний бие организм нь ямарч эмчээс илүү өөрийгөө оношлож эмгүйгээр анагаах чадвартай байдагт оршино. Мөн удмын мэдээлэл, энергийн бохирдлыг цэвэрлэж, эрч хүч нэмдгээрээ гайхалтай.

 

 

-Гал заслыг хийх арга нь ямар байдаг юм бол?

-Гал засал бол зурлагаар явдаг. Тухайн хүнийг битүү өлгийдөж хэвтүүлээд, дээр нь галаараа зурлага зурж асаана. Гал асаж байгаа өнгө, дүрс, дуу чимээгээр тухайн хүний шалтгаан бас тодорч гарч ирдэг. Аль эрхтэн өвдөж байна вэ, цаашлаад шашны талаас ч сөрөг зүйлүүд илэрч харагддаг. Тиймээс хүмүүс өөрийн нүдээр дүрс хэлбэрээр нь  тэрийг хардаг учраас сонирхолтой. Тухайн хүнд өөрийгөө таньж мэдэх, өөрийн талаарх мэдээллийг авахад дөхөм байдаг.

-Засал гэхээр хүмүүс шашны зан үйл гэж ойлгоод байдаг. Тэгэхээр шашнаас тусдаа ойлголт уу?

-Шашинтай огт холбоогүй, зөвхөн энергийн засал буюу галын эмчилгээ юм. Гал засал, галын эмчилгээгээр хүн эрүүлжих, сөрөг энергиэс ангижрах боломжтой. Нийгэм маань маш их стресстэй, гэрээс гараад том жижиггүй  утаа, замын түгжрэлд орж бухимддаг болсон. Тэр бүх сөрөг нөлөөнөөс хүмүүсийн аура буюу гэрлэн бүрхүүл маш их гэмтэж байгаа учраас энэ бүхнээс ангижрахад аура оношилгоо, гал засал, галын эмчилгээ  маш үр дүнтэй арга юм.

-Аура оношилгоо, галын засал эмчилгээг хийлгэхэд цаг хугацааны хувьд ямар байх вэ?

-Аура оношилгоо маань тухайн хүний цаг тооны мэдээлэлд суурилаад 40-50 минут үргэлжилдэг бол галын засал нэг цагаас нэг цаг 30 минутын хооронд үргэлжилнэ. Тухайн хүний бие махбод, өвдөлт, эрхтэн системийн өөрчлөлөөс шалтгаалж 3-4 хоног нь суурь эмчилгээ болдог. Мөн тухайн хүний бие организмаас шалтгаалж, бүтэн курс эмчилгээ хийж болдог.

-Сөрөг нөлөө, хориглох заалт  байдаг  уу?

-Хорт хавдартай буюу хүнд хагалгаанд орсон, амаржаад зургаан сар болоогүй хүн гэх мэт энэ заслыг хийж болохгүй хэд хэдэн шалтгаан байдаг.

-Хийлгэсэн хүмүүст үр дүн нь хэр хурдан гарах бол?

-Гал заслыг хийлгэсэн тохиолдолд үр дүн нь маш хурдан гардаг. Ядарч сульдаж байсан бол ядаргаа арилна, хүндрээд байсан бие нь хөнгөрнө. Өвдөлт зовуурь нь намдана. Санаа сэтгэл тогтохгүй, анхаарал төвлөрөхгүй байсан бол сайхан тайвширна. Олон хүнд үр дүнгээ өгч байгаа учраас хүмүүсийг энэ тухай мэдээсэй, мэдрээсэй, эрүүлжээсэй  гэж боддог.

-Энэ эмчилгээг та олон жил хийж байна уу?

-Би бага залуугаас эхлээд  галын эмчилгээг уламжлалт аргаар хүмүүст хийж, эмчилж ирсэн.

 

-Галын эмчилгээг багаасаа сурсан гэсэн таны хариулт сонирхол татлаа. Жаахнаасаа сурсан гэхээр?

-Өвдөлт зовиургүй, эм тариа хийхгүй, мэсийн бус аргаар эмчилдэг эмчилгээний арга гэдэг нь сонирхол татсан. Тухайн үед ослын улмаас нуруу өвддөг шалтгаан байсны улмаас энэ эмчилгээнд орж, өөрийн биеэр мэдэрч, өвчин зовиургүй болж үр дүн гарсан.

Иймээс өөрт байгаа өгөгдөлд суурилан сурах нь зүйтэй юм байна гэж судалж, сурч чадсандаа баяртай байдаг. Уншигч, иргэд манай төвтэй холбогдохыг хүсвэл фээсбүүкийн “Гал энерги 89 төв” пэйж хуудсаар дамжуулан мэдээлэлтэй танилцахын зэрэгцээ цаг авч, үйлчлүүлж болно.

Exit mobile version