Энтертайнмент

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Нийтэлсэн

АНЭУ-ын Аль Айн хотноо шатрын Азийн АШТ үргэлжилсээр, төгсгөлийн дүн рүү улам ойртсоор байна. Шатарчид 9 өрөг наадах ёстойгоос өчигдөр 7 дахь өргөө нүүцгээлээ.

Тэмцээний эхнээс тэргүүлэгчдийн эгнээнд яваа Монголын 20 настай мастер Бат-Эрдэнийн Мөнгөнзул өчигдөр Энэтхэгийн Нандидхатай хараар наадаж, хожлоо. Ингэснээр 6 оноо /5 хожил, 2 тэнцээ/-тойгоор хоёрдугаар байрт бичигдэж байна. Өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчин болох Энэтхэгийн 28 настай Сриа Сешадритай цагаанаар наадахаар оноолт таарчээ.

Харин их мастер Б.Мөнгөнтуул өчигдөр ОХУ-ын их мастер Валентина Гунинад хожигдсоноор 4.5 оноотой хэвээр үлдэж, 16 дугаар байр руу ухарсан байна. Эмэгтэйчүүдээс энэ тэмцээнд эхний хоёр байр эзэлсэн тамирчин Дэлхийн цомын эрх авах учиртай.

Та бүхэнд өчигдөр Б.Мөнгөнзулын өрсөлдөгчөө хожсон өргийг сонирхуулъя.

Нандидха /Энэтхэг/ – Б.Мөнгөнзул /Монгол/ 2025.5.13

1.e4 e5 2.Nf3 Nc6 3.d4 exd4 4.Nxd4 Bc5 5.Nxc6 Qf6 6.Qf3 dxc6 7.Nc3 Be6 8.Be3 Bb4 9.O-O-O h5 10.Bd4 Qh6+ 11.Rd2 Nf6 12.a3 Ba5 13.Bd3 h4 14.h3 Nd7 15.Qe2 c5 16.Be3 Qf6 17.e5 Nxe5 18.Bxc5 O-O-O 19.b4 Nd7 20.Nb1 Nxc5 21.bxa5 Nxd3+ 22.cxd3 Qg5 23.a6 bxa6 24.f3 Rd6 25.Qe4 Rh5 26.f4 Qa5 27.Rc2 Rc5 28.Re1 Rxd3 29.Ree2 Rdd5 30.Qe3 Bf5 31.Rc3 Rxc3+ 32.Nxc3 Qxa3+ 33.Rb2 Qa1+ 34.Nb1 Kd7 35.Rb8 Be6 36.Qxa7 Qa4 37.Qe3 Qc4+ 38.Kb2 Rd3 39.Qe5 Rd4 40.f5 Qa2+ 41.Kc1 Qc4+ 42.Kb2 Bd5 43.Qe8+ Kd6 44.Qf8+ Ke5 45.Qxg7+ Kxf5 46.Qh7+ Ke6 47.Qh6+ Kd7 48.Nc3 Rf4 49.Qh8 Rf2+ 50.Kc1 Qf4+ 51.Kb1 Rf1+ 52.Kc2 Rc1+ 53.Kb2 Qd2+ 54.Ka3 Rxc3+.  0-1

Exit mobile version