Бидэнтэй нэгд

Улс төр

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Нийтэлсэн

Засгийн газраас  Говийн бүсэд 38 төсөл, бүтээн байгуулалт хэрэгжүүлнэ

Говийн бүсийн анхдугаар хурал Дорноговь аймгийн Сайншанд хотноо боллоо. Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ тус хуралд оролцохоор явах замдаа аж үйлдвэржилтийн зарим томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав.

Экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, дотооддоо барилгын материалын үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх бодлогын хүрээнд МАК компани Төв аймгийн Сэргэлэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор байгуулан ажиллаж байгаа юм.

“МАК” ХХК-ийн евро цемент, шохой, хаалга, цонх, дүүргэлтийн блок, пасад, шилэн хийц, агааржуулах ган хоолойн бүрэн автомат үйлдвэрүүд болон “Даланжаргалан нарны цахилгаан станц”-ын үйл ажиллагаатай Ерөнхий сайд танилцлаа.

Цаашид гантиг болон инженерчилсэн чулуун хавтан, керамик хавтан, файбер цементэн хавтан, хуванцраар шуудай үйлдвэрлэх болон бетон хийц, шил ганжуулах зэрэг үйлдвэр байгуулж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр барилгын материалын цогц үйлдвэрлэл бий болж, зөвхөн “Даланжаргалан” барилгын материалын үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хүрээнд 2000, “Сэргэлэн” цогцолбор төслийн хүрээнд 1000 ажлын байр шинээр бий болох аж.

 

МОНГОЛД АНХ УДАА ҮЙЛДВЭР, УУРХАЙН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИЙГ ӨӨРИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭР ШИЙДНЭ

Монголд анх удаа үйлдвэр, уурхайн цахилгаан эрчим хүчийг өөрийн эх үүсвэрээр шийдэхээр Сэргэлэн, Даланжаргалан, Хөөт гэсэн гурван байршилд нийт 40 МВт-ын нарны цахилгаан станц, 90 МВт-ын цэнэг хураагуурыг  “МАК”  компани ашиглалтад оруулжээ. Энэ нь Зүүн Хойд Азид аж үйлдвэрлэлийн компанийн хэрэгжүүлсэн нарны цахилгаан станцын хамгийн том төсөл бөгөөд цаашид сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг Дорноговь, Баянхонгор аймагт, устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулалтын төслийг Дорнод аймгийн Адуунчулууны уурхайг түшиглэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэх бүрэн боломж байгаа ч газрын асуудал, үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу зэрэг хүндрэл байгаа тул эдгээрийг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байгааг компанийн удирдлагууд хөндлөө.

Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч барилгын салбарыг хөгжүүлэхэд хувийн хэвшлийг дэмжиж, хамтарч ажиллахаар тусгасан. Тиймээс аж үйлдвэржилт, барилга, зам, дэд бүтцийн ажлууд улсын хэмжээнд эхэлж байгаа энэ үед барилгын материал, түүхий эд тасалдахгүй байх нь чухал учир төр, хувийн хэвшил үр ашигтай хамтарч ажиллах талаар холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг, чиглэл өглөө.

 

“АЖ ҮЙЛДВЭРИЙН ТӨРӨЛЖСӨН, НОГООН ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД БҮС БОЛНО”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт Говийн бүсийн анхдугаар хуралд  оролцож, бүсийн аймгуудын аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн үзэж, “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.

Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлд говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгож хөгжүүлэхээр тусгасан. Тиймээс тус хуралдаанаар Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн хөгжлийн бодлогыг үүнд нийцүүлж тус тусад нь бус нэгтгэсэн байдлаар шинээр тодорхойлон “Говийн бүсийн хөгжил-2040” хөтөлбөр, бүсийн зөвлөлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, бүсийн онцлог, харьцуулалт, амьдралын чанар, тулгамдсан асуудлыг төр засаг, хувийн хэвшил, орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, иргэд ярилцаж, шийдлээ тодорхойлон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэнэ.

 

“Орхон-Онги”, Хэрлэн тооно” төслийг үе шаттай хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэрийг тус бүсийнхэн дэмжиж байна

Бүсийн хөгжлийн зорилго нь БНХАУ болон өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, өндөр технологи бүхий уул уурхай, хүнд үйлдвэрлэлээр дагнан төрөлжсөн говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэж аялал жуулчлал хөгжсөн “Үндэсний баялгийн санг бүрдүүлэгч бүс” бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгон хөгжүүлэхэд чиглэж байна.

Энэ хүрээнд тээвэр логистикийн төв, хуурай боомтыг Даланзадгад, Чойрт, соёл, аялал жуулчлалын тусгай бүс, геопаркыг Дундговь аймагт байгуулахаас гадна говийн бүсийг усаар хангах “Орхон-Онги”, Хэрлэн тооно” төслийг үе шаттай хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэрийг тус бүсийнхэн дэмжиж буйгаа илэрхийлж, санал нэгдэж байна.Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, үйлдвэр, үйлчилгээний зэрэг нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.Тухайлбал, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулж, Өмнөговь аймагт нүүрс-эрчим хүч болон металлургийн кокс, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, тус аймгийн нисэх буудлыг 4D ангиллын болгон өргөтгөж, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд барилгын материал, түүхий эдийн импортын хангамж, логистикийн төв байгуулна.

Засгийн газрын 14 мега төслөөс Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр зам, Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор, Газрын тос боловсруулах цогцолбор, 450 МВт-ын хүчин чадалтай ДЦС зэрэг төсөл энэ бүсэд хэрэгжинэ.

 

ГОВИЙН БҮСИЙН НАЙМАН СУМЫН 92 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ОРОН СУУЦТАЙ БОЛНО

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах чиглэлээр таван  багц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорилт тавиад байгаа. Ялангуяа Улаанбаатар хотын төвлөрөлийг сааруулах, орон нутгийн хөгжлийг дэмжихэд илүү анхааран үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа.

Засгийн газрын 2023 оны 483 дугаар “Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор орон сууцжуулах чиглэлээр:

Миний анхны байр,

Миний түрээсийн орон сууц

Миний амины орон сууц

Миний сонголт орон нутаг

Миний сонголт Төрийн алба гэсэн таван  багц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсон.

Эдгээр таван багц үйл ажиллагааны Миний сонголт төрийн алба, Миний сонголт орон нутаг багц ажлын хүрээнд “Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах цогц хөтөлбөр”-ийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн нэгдүгээр үе шатаар 78 сумын төв суурин газарт Төрийн албан хаагчдын орон сууц төслийг 2024 оноос 2027 он хүртэлх хугацаагаар хэрэгжүүлж эхлээд байна.Төслийн үр дүнд Говийн бүсэд 8 сумын төв, суурин газарт ойролцоогоор 4140 орчим м2 сууцны талбайтай, 92 төрийн албан хаагчдыг орон сууцтай болгохоор төлөвлөжээ.

CGTN мэдээ2 цаг өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ11 цаг өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр11 цаг өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Боловсрол11 цаг өмнө

Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний НОМЫН БАЯР болно

Нийгэм11 цаг өмнө

Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Эдийн засаг11 цаг өмнө

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

Энтертайнмент11 цаг өмнө

Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Постер11 цаг өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжинэ

Улс төр11 цаг өмнө

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Энтертайнмент11 цаг өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Дэлхий11 цаг өмнө

Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ

Нийгэм11 цаг өмнө

Хүний гэрлэн бүрхүүл бүтэн байвал ажил, амьдрал ч тэгширнэ

Дэлхий1 өдөр өмнө

Орос, Украины шууд яриа хэлэлцээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ

Дэлхий1 өдөр өмнө

Украинд дайны галыг зогсоох боломжийг алдаж болохгүй гэж үзэж байна

Нийгэм1 өдөр өмнө

Сэтгэлзүйн зөвлөгч судлаач: Т.ТӨРМӨНХ Монголын нийгэмд ёс суртахууны доройтол газар авч, оюун санааны хямрал гүнзгийрч байна

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент11 цаг өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн