CGTN мэдээ
Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Хоёр орны төрийн тэргүүний гэргий нар хамтдаа урлагийн театрын дотоод засал чимэглэлтэй танилцаж, дараа нь “Мөнхийн тайз” уран зургийн үзэсгэлэнг сонирхов. Үзэн танилцсаны дараа Пэн Лиюань Розанжелаг дуурийн сонгодог хэсэг болон Хятад, Бразилийн найрал дуу сонсохыг урьсан байна. Пэн Лиюань хэлэхдээ, Хятад Бразил бол соёлын том гүрнүүд юм. Сүүлийн жилүүдэд хоёр талын соёлын солилцоо эрчимтэй хөгжиж, хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцол, найрамдал ч улмаар гүнзгийрч байна. Хоёр тал энэхүү сайхан уламжлалаа хадгалж, хоёр орны ард түмний найрамдлыг цаашид ахиулна гэж найдаж байна гэжээ.
Розанжела Пэн Лиюаний халуун дотно хүлээн авсанд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, дуучдын гайхалтай тоглолтыг өндрөөр үнэлэв. Тэрээр Хятадын хөгжлийн ололт амжилт, гайхамшигт соёлыг өндрөөр үнэлээд, хоёр орны соёлын солилцоог идэвхтэй ахиулж, Бразил, Хятадын найрамдлыг гүнзгийрүүлэхэд үргэлжлүүлэн хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
