Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Нийтэлсэн

Орчин цагийн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ талаар Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Б.Алимаатай ярилцлаа.


-Энэ онд монгол төгрөг хэвлэгдсэний 100 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ ойг тэмдэглэхийн ач холбогдолын талаар ярилцлагаа эхэлье? 

-Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг анх 1925 онд гүйлгээнд гаргасан нь манай улсын хувьд түүхэн онцгой үйл явдал болсон. Үүний хөрс суурийг 1911 онд өрнөсөн монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал хөдөлгөөн тавьсан гэдгийг чухалчлан дурдах нь зүйтэй байх. 1921 онд Ардын хувьсгал ялж тусгаар тогтносон БНМАУ-ыг үүсгэн байгуулснаар улс орны эдийн засгийг өөрчлөн шинэчлэх, банк санхүүгийн салбарыг хөгжүүлэх зэрэг олон арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлснээр үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгон гүйлгээнд гаргах үндэс тавигдсан. Ардын Засгийн газар 1924 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монголын Худалдаа, аж үйлдвэрийн банк байгуулсан. Улмаар эдийн засгийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, 1925 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн түүхэн тогтоолоор Худалдаа, аж үйлдвэрийн банканд үндэсний мөнгөн тэмдэгтийг төгрөг нэртэйгээр гүйлгээнд гаргах онц эрхийг олгож байжээ. Ийнхүү 1925 оны 12 дугаар сарын 9-ний өдөр анхны төгрөгийг гүйлгээнд гаргаснаас хойш 100 жилийн түүхийг бүтээсэн байна.

Монголбанк төгрөгийн 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэдэл, эдийн засгийн бүрэн эрхт байдлын илэрхийлэл болсон үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн түүхийн талаар иргэн бүрд таниулан сурталчлах, үндэсний мөнгөн тэмдэгтээ дээдлэх ёс, соёлтой хэрэглээг олон нийтэд төлөвшүүлэх зорилго бүхий олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, орон даяар хүүхдүүдийн дунд “Төгрөг миний нүдээр” эссэ бичлэг болон гар зургийн уралдааныг зарлаж, мөн мөнгөн тэмдэгт болон түүний үйл ажиллагааны 100 жилийн түүхийг өгүүлсэн үзэсгэлэн гаргахаар бэлтгэл хангаж байна. Аливаа үндэстний мөнгөн тэмдэгт нь тухайн улсын ёс заншил, бахархал, хөгжлийг өгүүлсэн байдаг. Мэдээж энэ агуулгаар 100 жилийн тэртээ БНМАУ үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй байсан. Тийм ч учраас бид төгрөгийн 100 жилийн ойг утга учиртай тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй юм.

-Төгрөг анх хэвлэгдсэнээрээ тухайн цаг үедээ Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаажуулсан гэдэг. Тухайн цаг үеийн нийгэм, эдийн засгийн байдалд төгрөг хэвлэгдэж, гүйлгээнд гарснаараа ямар өөрчлөлт, шинэчлэлтийг авчирсан бэ?

-Тэр үеийн Монгол Улс нь банк санхүүгийн салбарын хөгжил ядмаг, ард иргэд гадаад орны олон тооны цаасан дэвсгэрт, алт мөнгөн зоос, ембүү, таван хошуу мал, ан амьтны үс, цай зэрэг олон төрлийн таваараар худалдаа наймаа хийж байсан ба Худалдаа, аж үйлвэрийн банкнаас үндэсний мөнгөн тэмдэгт болох 900 сорьцын 18 гр-ын жин бүхий цагаан мөнгөн зоос болон нэг, хоёр, тав, 10, 25, 50, 100-тын цаасан дэвсгэртийг гүйлгээнд гаргасан. Үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргаснаар төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэж байсан зүйлсийг гүйлгээнээс татаж авахад чухал нөлөө үзүүлсэн. Гэхдээ тухайн үед хятадын янчаан нь зах зээлд төлбөрийн хэрэгслийн зонхилох үүргийг гүйцэтгэж байсан ба улсын төсвийн орлого, зарлага, үйлдвэр, аж ахуйн газар, банкны бүртгэл тооцоог түүгээр хөтөлж байсан. Иймд эхэн үедээ янчаан нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгтэй зэрэгцэн гүйлгээнд хэрэглэгдэж байв. Зах зээл дээр байсан янчаан, төгрөг хоорондын тэмцлийн явцад янчааны ханш буурч, төгрөгийн худалдан авах чадвар жил ирэх тусам дээшилсээр хүмүүсийн төгрөгт итгэх итгэл сайжирсаар, гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний төгрөгийн эзлэх жин нь түргэн өсөж, гүйлгээнд анх гарахдаа хятадын 0.88 янчаантай тэнцүү байсан нэг төгрөг нь жилийн дараа буюу 1926 оны сүүлээр нэг янчаантай тэнцэх болсон нь шинэ мөнгөн тэмдэгт зах зээлд амжилттай нэвтэрснийг харуулсан байдаг.

-Төгрөг 100 жилийн түүхэндээ олон удаагийн шинэчлэлт, өөрчлөлт хийгдсээр өнөөдрийг хүрлээ. Зөвхөн загвар дизайны хувьд өөрчлөгдөхөөс гадна нууцлал, аюулгүй байдлын хувьд ч бас шинэ тутам өөрчлөлтүүдийг хийсээр ирсэн. Өнөөгийн гүйлгээнд буй мөнгөн тэмдэгтүүд орчин үеийн стандарттай хэрхэн нийцэж байна вэ?

-Анхны мөнгөн тэмдэгт нь 1925 онд хөвөн цаасан дээр хэвлэгдэж бүх бичиг, тоо уйгуржин монгол үсгээр бичигдсэн, монгол үндэсний хэв загвар болох өлзий хээ, үелсэн хээнээс өөр хамгаалалтын элементгүй байсан. Үүнээс хойш Монгол Улсын хэмжээнд улсын сүлд, албан ёсны хэл, Үндсэн хуулийн өөрчлөлт зэргээс хамааран хэв загварын хувьд таван удаа, бүтцийн хувьд дөрвөн удаа өөрчлөлт хийгдсэн. Бид сүүлийн 6-7 жил нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай байсан мөнгөн дэвсгэртүүдийн хамгаалалтын элементийг орчин үеийн дэвшилтэт технологиор шинэчлэн сайжруулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэж, хөгжингүй улс орнуудын мөнгөн дэвсгэртийн чанар, хамгаалалтын элементтэй дүйцэхүйц болгож чадсан. Тухайлбал 2018 онд 5000-тын дэвсгэртийн, 2019 онд 50, 20000-тын дэвсгэртүүдийн, 2020 онд 100, 500, 1000-тын дэвсгэртүүдийн, 2021 онд 10000-тын дэвсгэртийн, 2024 онд 5000-тын дэвсгэртийн хамгаалалтын элементийг сүүлийн үеийн дэвшилтэд технологиор шинэчлэн, сайжруулалт хийсэн. Тухайлбал 50-тын дэвсгэртээс 20000-тын дэвсгэрт хүртлэх долоон мөнгөн тэмдэгт дээр солонгорч харагдах хөдөлгөөнт бэхэн элемент бүхий морьтон баатар болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ташуу зураасан элементийг оруулж өгсөн. 5000-тын дэсвгэртийн ард талд гурван хэмжээст хөдөлгөөнт туузан хамгаалалтын элемент, 10000-тын дэвсгэртийн нүүрэн талд байх соёмбыг олон өнгөөр солигдож харагдах мөнгөлөг дардастай болгосон. Ташрамд хэлэхэд хамгийн том дэвсгэрт 20000-тын нүүрэн талд байгаа орчин үеийн дэвшилтэт технологи бүхий сайжруулсан хамгаалалтын элемент болох гурван хэмжээст хөдөлгөөнт найман мм өргөнтэй ногоон өнгийн туузан элемент нь доллар дээрх хамгаалалтын туузан элементийн гурав дахь үеийн сайжруулсан загвар юм. Ингэснээр Монгол Улс өөрийн хэв маягийг хамгаалалтын туузан дээр гаргасан анхны улс болсон. Бид мөнгөн дэвсгэртүүдийн хамгаалалтын элементүүдийг сайжруулахдаа олон нийтэд энгийн нүдээр танихад хялбар хөдөлгөөнт дэвшилтэд технологийг сонгож, мөнгөн тэмдэгтийн түүхий эд болох хөвөн цаасны сүүлийн үеийн бат бэх сайжруулсан материалаар хэвлүүлж байна. Түүнчлэн бүх 11 мөнгөн дэвсгэрт нян вирусын бохирдол, мөөгөнцрөөс хамгаалсан бүрэлттэй болсон нь мөнгөн тэмдэгтийн дундаж насжилтыг хоёр жилээр уртасгаад байна.

-Орчин цагт иргэд цаасан мөнгөн дэвсгэрт гэхээсээ илүү цахим төлбөр, тооцоо руу хошуурч байна. Энэ цаг үед цаасан дэвсгэртийн ач холбогдол, үнэ цэнийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улс дэлхийн бусад оронтай харьцуулбал бэлэн мөнгө хэрэглэгч орон юм. Гэсэн хэдий ч цахим төлбөр тооцоо маш хурдацтайгаар хөгжиж байна. 2024 онд хийсэн судалгаагаар бүх төлбөр тооцооны 70-аад хувийг цахим төлбөр тооцоо эзэлж байна. Гэхдээ байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан цахим төлбөр тооцооны дэд бүтэц алдагдах тохиолдолд бэлэн мөнгө хамгийн аюулгүй, ямар ч дэд бүтэц шаардагдахгүй хялбар төлбөрийн хэрэгсэл болохыг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн. Тухайлбал, хэдхэн жилийн өмнө дэлхий нийтээр цар тахлын аюулд өртөхөд, мөн үймээн самууны үед бэлэн мөнгө хэрэглэх нь ямар давуу талтай болохыг дэлхий нийтээр мэдэрлээ. Үүнээс үзэхэд бэлэн мөнгөний төлбөр тооцоо нь ямар ч үед найдвартай, цорын ганц төлбөр тооцооны хэрэгсэл болохыг үгүйсгэх аргагүй. Манай орны хувьд хэдийгээр цахим төлбөр тооцоо маш эрчимтэйгээр хөгжиж байгаа боловч 2024 оны эцсийн байдлаар гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ мөнгөн дүнгээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар буюу 70.5 тэрбум төгрөгөөр өсжээ. Харин гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний тоо ширхэг өмнөх оноос 4.6 хувиар буюу 26.1 сая ширхгээр  нэмэгдэж, 590.4 сая ширхэгт хүрсэн байна. Улс орны эдийн засаг томрохын хэрээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байдаг.

-Цаасан мөнгөн дэвсгэртийн хэрэглээний талаар та дурдлаа. Манай улсын хувьд одоогоор 11 төрлийн цаасан дэвсгэрт хэрэглээнд байна. Гэвч бага мөнгөн дэвсгэртүүдийн хэрэглээ жилээс жилд багасаж, том дүнтэй мөнгөн дэвсгэртүүд илүү их хэрэглэгдэж байна. Энэхүү өөрчлөлтийг Монголбанк үргэлж ажиглаж, тодорхой арга хэмжээ авдаг байх?

-Одоогийн мөнгөн дэвсгэртүүдийг анх гүйлгээнд гаргаснаас хойш 32 жилийн хугацаанд мөнгөн тэмдэгтийн бүтэц, худалдан авах чадварт маш их өөрчлөлтүүд гарсан. Монгол Улсын эдийн засаг өсөн томорч, 1993 онд 227 тэрбум төгрөг байсан нэрлэсэн ДНБ 2024 оны эцэст 80.0 их наяд төгрөгт хүрч, 352 дахин өссөн. Бид гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний бүтцийг мөнгөн дүнгээр нь авч үзвэл өндөр нэрлэсэн дүнтэй дэвсгэртүүд дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Тодруулбал, 2024 онд 10000 болон 20000 төгрөгийн дэвсгэртүүд мөнгөн дүнгийн 89.5 хувийг, үүнээс 71 хувийг нь 20000-тын дэвсгэрт дангаараа бүрдүүлжээ. 2024 оны эцсийн байдлаар 1-100-т хүртэлх бага нэрлэсэн дүнтэй мөнгөн дэвсгэртүүд тоо ширхгээрээ гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний 78.2 хувийг, үлдсэн дэвсгэртүүд нийлээд 21.8 хувийг эзлэж байна. Энэ нь  бага дүнтэй дэвсгэртүүд төлбөр тооцоонд хэрэглэгдэх нь багасаж, улмаар банкнаас гадуур иргэдийн гар дээр үлдэж, гүйлгээнээс эргэн татагдахгүй байгаатай холбоотой юм. Том нэрлэсэн дүнтэй дэвсгэртийн эрэлт ачаалал ихсэж байгаа боловч бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээ, хүртээмж нэмэгдэх нь том нэрлэсэн дүнтэй дэвсгэрт шаардагдах хэрэгцээг бага ч болов хязгаарлаж, том дүнтэй гүйлгээг цахим төлбөр тооцооны хэлбэрээр хийх нь иргэдэд хялбар, түргэн шуурхай, таатай нөхцөлийг бий болгож байна.

-Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн шинэчлэлт, өөрчлөлт, бүтцийн талаар цаашид ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Одоогийн ашиглаж буй төгрөгийн бүтцийг гүйлгээнд гаргаснаас хойш 32 жилийн хугацаанд 2006 онд 20000-тын дэвсгэрт нэмэгдэн бүтцийн өөрчлөлт хийснээс өөрөөр шинэчлэлт өөрчлөлт хийгдээгүй байна. Бид бусад орны төв банкуудын туршлагыг судлан, олон улсын түгээмэл мөнгөн тэмдэгтийн бүтцийн судалгаа болон Монгол Улстай орлогын түвшин төстэй орнуудын мөнгөн дэвсгэртүүдийн бүтцийн судалгааг хийн үндэсний мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг бий болгох талаар бодлогын саналыг боловсруулан Төв банкны тухай хуулийн дагуу УИХ-д хүргүүлсэн. Олон улсын туршлагаас харахад мөнгөн дэвсгэртийн бүтцийн өөрчлөлт хийхийн тулд олон жилийн судалгаа, тооцооллыг зөв зохистой хийн бэлтгэл ажлыг сайн гүйцэтгэх шаардлагатай байдаг. Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгт шинээр хэвлүүлэх, тээвэрлэх, хадгалах, мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох үндсэн үүргийнхээ дагуу мөнгөн тэмдэгтийн бүтцийн өөрчлөлтийн талаар бодлогын санал боловсруулах эрх байгаа ч хэрэгжүүлэхэд олон байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг шаарддаг.

Л.Зул

Өглөөний сонин
Энтертайнмент12 цаг өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий12 цаг өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг12 цаг өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол12 цаг өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

CGTN мэдээ1 өдөр өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ2 өдөр өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр2 өдөр өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Боловсрол2 өдөр өмнө

Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний НОМЫН БАЯР болно

Нийгэм2 өдөр өмнө

Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Эдийн засаг2 өдөр өмнө

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Постер2 өдөр өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжинэ

Улс төр2 өдөр өмнө

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Дэлхий2 өдөр өмнө

Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн