Бидэнтэй нэгд

Улс төр

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

Нийтэлсэн

Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын ажил энэ сарын 14-өөс албан ёсоор эхэллээ. Энэ үеэр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Гашуунсухайт, Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Олон жил гацсан энэ төслийг улстөрч хүний болоод салбарын сайдын хувьд юу гэж дүгнэж байна вэ?

-Улс төр гэхээс илүү Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой том төсөл. Тиймээс Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн. Тэгвэл Гашуунсухайт, Ганцмодны боомтын төмөр замын хил холболтын ажил өнөөдөр биеллээ олж байна. Олон жил дуншсан асуудал. Өнөөдөр нээлт хийж, маргаашаас барилгын ажил албан ёсоор эхэлнэ. Тендерт Хятадын  төрийн өмчит хоёр компани орсноос Хятадын төмөр замын барилгын корпорац /CRCC/ шалгарсан. Сая тус компанийн захиралтай Ганцмод боомт дээр уулзлаа. Ажлаа цаг алдалгүй эхэлнэ гэдгийг хоёр тал ярьж тохирлоо. Энэ том төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн хөдөлж байвал бидэнд үнэ цэнтэй. Төмөр замаа ашиглалтад оруулчихвал Монгол Улсын нүүрсний экспорт нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа.

-Төмөр замын онцлог нь гүүрэн байгууламжтай байна гэсэн. Хэмжээ нь ямар байх вэ. Тендерт Монголын компаниуд яагаад ороогүй юм бол?

-28м өндөр, доод талдаа 10м өндөртэй гүүрэн байгууламж баригдана. Манай дотоодын компаниудын хувьд гүүрэн байгууламж барьж байсан туршлага байхгүй учир тендерт оролцоогүй гэж ойлгож байгаа.

-Ашиглалтад орох хугацаа хоёр жил байсныг 22 сар болголоо гэж байна. Амжих болов уу?

-Хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламж, өргөн болон нарийн царигийн өртөө, технологийн барилга, байгууламж зэрэг суурь бүтцийн ажил маргаашаас  эхэлж, 22 сарын дотор гүйцэтгэж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Энэ төсөл хэрэгжсэнээр 87 жилийн түүхтэй манай улсын төмөр замын салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж, Монгол, Хятад хоёр улсын хилийг дамнасан анхны гүүрэн байгууламж бүхий төмөр зам бий болж, цаашид Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж, боомтууд ачаа нэвтрүүлэх хүчин чадал хоёр  дахин нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.

-Төмөр замын ашиглалтыг яаж тооцсон бэ?

-Анх гэрээ хийхдээ төсөр замын ашиглалтыг 50, 50 хувь буюу тэнцүү  байхаар тооцож заалт оруулсан байгаа. Өмнө нь буруу зөрүү ойлголтууд их явсан учраас гэрээндээ тодорхой заасан. Олон улсын гэрээнээс гадна гурван гэрээг цогцоор нь хийсэн. Мөн тусдаа дахиад хэлэлцэр байгуулсан. Хэлэлцээртээ нэлээд нарийн асуудлуудыг тусгаж өгсөн.

-Бүтээн байгуулалтын ажил тасалдахгүй байгаасай гэж ярьж байна. Манай улсын талаас хариуцах, хамаарах зүйлүүд юу байгаа вэ?

-Бүтээн байгуулалтын энэ ажлыг манай улсын зүгээс олон жил хүлээж байгаад эхлүүлж байна. Тиймээс дунд нь гацах вий, зогсох вий гэсэн үүднээс бүхий л хүндрэл бэрхшээлийг арилгаж, хил, гаалийн асуудлыг ч нэлээд бодож хийсэн. Ялангуяа орж ирж ажиллах хүчийг тусгай бүс байгуулан байршуулж, ажлыг нь саадгүй явуулах дээр хилийн цэрэг, хил хамгаалах байгууллагуудад үүрэг өгсөн байгаа. Гаалийн тухайд орж ирж байгаа зуурмагаас өгсүүлээд арматур, барилгын бусад хэрэглэл, материалыг тусад нь бүртгэж аваад дараа нь гаалийн бүрдүүлэлт хийх зэргээр зохицуулсан. Хамгийн гол нь бүтээн байгуулалтыг зогсоохгүй, ялих шалихгүй шалтгаанаар гацаахгүй байх бүх зохицуулалтыг хийсэн.

-Нийтдээ долоон багц ажил байгаа юм байна. Үүнээс ЗТЯ алийг нь хариуцаж байгаа вэ?

-ЗТЯ-ны зүгээс барилгын ажлыг л хариуцна. Долоон цогц ажлаас зарим нь худалдан авалтын ажлууд байгаа. Тухайлбал, хил, гаальтай холбоотой асуудал, тоног төхөөрөмж худалдаж авах зэрэгт ихэвчлэн тухайн байгууллага, Сангийн яам холбогдох мэргэжлийн байгууллагууд нь хийж байхаар хуульчилсан. Үүнээс ЗТЯ зөвхөн барилгын асуудлыг л хариуцаж байгаа.

-Бүтээн байгуулалтад 900 тэрбум төгрөгийн зардал гаргаж байгаа гэсэн. Зардлаа хэдэн жилийн дараа нөхөх бол?

-Хараахан 900 тэрбумд хүрээгүй. Ер нь бол төсөвт өртөг нь 840 тэрбум байхаар  тендер зарласан. Анх 979 тэрбум байсныг буулгасан. Зардлаа эргэж нөхөх хугацааг 1-2 жилийн дотор гэж тооцоолж байгаа. Төмөр зам бол өөрөө хамгийн өртөг багатай тээврийн хэрэгсэл. Төмөр замаа холбочихвол өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар бол  жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Мөн, импортын бараа бүтээгдэхүүн орж ирнэ. Нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэхэд энэ төмөр зам чухал хувь нэмэр оруулна.

-Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээр, гэрээний үндсэн чиглэлд энэ хил холболтыг хийчихвэл дараа дараагийн боомтыг холбоод явчих боломжтой гэж тохирсон гэлээ. Үүгээр бол Сэхээ, Шивээхүрэнгийн боомт бараг түрүүлээд холбогдох юм байна гэж ойлгосон. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Гашуунсухайт, Ганцмодны боомтын төмөр замын хил холболтын ажил эхэлмэгц бусад боомтын хил холболтын хэлэлцээрийг явуулж эхэлнэ гэж хэлэлцээрт заасан. Ингэж чадвал сая таны асуусанчлан Сэхээ-Шивээхүрэнгийн боомтын холболт үндсэндээ 300 метрийн л зай байгаа юм. Үүнийг үргэлжлүүлээд энэ ажлынхаа араас шийдчих боломжтой. Сая бид ярилцсан. Энэ асуудлыг үргэлжлүүлэн ярих үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Тэгэхээр Сэхээ-Шивээхүрэнгийн боомт түрүүлээд ашиглалтад орох бүрэн боломжтой.

-Үүнийг мөн Хятадын компани ТЭЗҮ боловсруулж, хийх үү?

-Үгүй. Сэхээ-Шивээхүрэн бол төр, хувийн хэвшлийн түншлэлээр баригдсан байгууламж шүү дээ, нарийн царигтай. Наашаа хил дотроо баригдчихсан. Одоо хоёр хил холбоход 300-аад метрийн зай үлдсэн байгаа. Тэрэн дээр Монголын компани ч гэсэн өөрсдөө хийгээд холбочихоор юм билээ. Бид газар дээр нь очиж үзсэн.

-Энэ төмөр зам ашиглалтад орохоор авто тээвэр зогсох уу гэдэг асуудал байгаа. Тээвэрлэгчдийн эрх ашгийн асуудал яригдана. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид нүүрснийхээ экспортыг нэмэгдүүлнэ гэж байгаа болохоор төмөр зам ашиглалтад орсон ч нүүрс экспортолж буй авто тээврийн компаниудад ямар нэгэн харшлах зүйл байхгүй шүү дээ. Түрүүнд Ерөнхий сайд нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ дурдсан шүү дээ, “Бүх төмөр замууд холбогдоод, төмөр зам, авто зам нийлж байж  жилд 165 сая тн нүүрс экспортлох боломжтой” гэж. Тэгэхээр авто тээвэр байдгаараа байна гэж ойлгож болно. Аль аль нь ажлын байртай байна гэсэн үг.

-Төмөр замын салбар өргөжиж байгаатай холбоотойгоор Төмөр замын агентлаг байгуулах шаардлага үүсч байгаа гэсэн. Улсын төсөвт ачаа ирнэ, дээр нь бүтэц бүрэлдэхүүнээс эхлээд энэ салбар данхайх юм биш үү?

-Төсөв данхайхгүй. Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын нэгдсэн төв УҮГ-ыг татан буулгаж, Зам, тээврийн сайдын 2025 оны төсөвт багтаан, Зам, тээврийн яамнаас агентлагийн чиг үүргийг хэрэгжүүлдэг тодорхой тооны орон тоог шилжүүлэх замаар Төмөр замын агентлаг байгуулж байгаа. Улсын төсөвт дарамт учруулахгүй байхаар тооцсон.

-Цаашид  Монгол Улсын төмөр замын салбарт тулгамдаж буй ямар асуудлууд байгаа вэ?

-Монгол Улсын төмөр замын салбарын хөгжилд гадаад, дотоод олон зүйлүүд  нөлөөлдөг. Дэлхийн эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж буй өнөө үед бид маш хурдтай, мэдрэмжтэй байж  төмөр замын салбараа хөгжүүлэх хэрэгтэй.  Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд төмөр замын салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлхийн бүхий л улстай эрх тэгш хамтран ажиллахыг эрмэлздэг. Тэр дундаа хоёр хөрштэйгөө хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна. Энэ утгаараа юуны өмнө Монгол Улс болон хөрш орнуудтай ашиг сонирхол нийцэж байх учиртай. Эдгээр асуудлын зүй тогтлыг олж, бусад улс оронтой харилцан ашигтай хамтран ажиллаж чадвал төмөр замын салбарыг хөгжүүлэхэд гадаад талын нөлөөлөл харьцангуй бага байх юм. Дотоод хүчин зүйлийн хувьд олон асуудал бий. Төмөр замын салбарыг хөгжүүлэхтэй холбоотой улс төрийн шийдвэрийг гаргуулахад маш хүнд. Төмөр зам гэдэг улсын эдийн засаг, хөгжлийн асуудалтай шууд холбогддог мега төслүүд учраас УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын асуудал гээд яривал тулгамдсан асуудал их бий. Гэхдээ Монгол Улс нэг үеэ бодвол өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан төмөр зам барьж болдог гэдгийг манай үндэсний компаниуд харуулж чадсан. Тэгэхээр төмөр замын салбарт төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой улс төрийн шийдвэрийг гаргаж, дээр нь хөрөнгө оруулалтыг шийдчихвэл ямар ч төслийг манай үндэсний компаниуд, Монголын инженер техникийн ажилтнууд, ажилтан, алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан бие дааж гүйцэтгэх чадамжтай, ийм бололцоо дүүрэн бий.

Нийгэм3 цаг өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм3 цаг өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг3 цаг өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент3 цаг өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр3 цаг өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм3 цаг өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр3 цаг өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр3 цаг өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

Энтертайнмент4 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий4 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг4 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол4 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

CGTN мэдээ5 өдөр өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ5 өдөр өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр5 өдөр өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент5 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн