Эдийн засаг

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Нийтэлсэн

Улсын Их Хурлын 2025.05.16-ны нэгдсэн хуралдаанаар

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
  • 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн
  • “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв.

Сангийн сайд Б.Жавхлан, татварын шинэчлэлийг 2030 он хүртэл шат дараатай хийнэ. 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлийг хамгийн бага орлогын түвшингээр тооцсон. Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй гэж харж байна. Ирэх жилийн нэг их наяд төсвийн орлогод багтааж, татварын реформыг эхлүүлнэ гэжээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Н.Номтойбаяр нар хэлэлцэж буй асуудлаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Нийгмийн даатгал, татварын хувь хэмжээ буурна гэж хэлсэн. Энэхүү хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаагүй байна. Үүнд Засгийн газар ямар байр суурьтай байгаа талаар асуужээ.

Exit mobile version